Сакайгава Намиэмон
Сакайгава Намиэмон (Япон: 境川 浪右衛門, さかいがわ なみえもん, 1841 оны 5 сарын 28 - 1887 оны 9 сарын 16) нь Японы сүмо бөхийн 14 дэх ёкозүна юм. 169см өндөртэй тэрээр нийт ёкозүнанууд дунд 4-т орох намхан сүмоч болно. Ид үедээ 128кг жинтэй байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Шимооса муж буюу одоогийн Чиба мужийн Ичикавагийн уугуул түүний жинхэнэ нэр нь Үдагава Масакичи ажээ. Нэрээ Ичикава Масакичи болгож сольсны дараа, Ичикава Намиэмон нэртэй болжээ. 13 настайгаасаа уушийн газар ажиллаж, торхтой дарсыг хөнгөхөн өргөчихдөг байсан хүүг эзэн нь Сакайгава дэвжээнд танилцуулан оруулжээ. 1857 оны 11 сарын тэмцээнд анх барилдаж, 1867 оны 4 сар гэхэд дээд зиндаанд орж чадсан байна. 1869 оны 11 сарын тэмцээний дараа оозэки цол хүртэж, шикона буюу дэвжээний нэрээ Масүйзан байсныг Сакайгава болгон өөрчилжээ. 1876 оны 2 сард Гожо овгийнхон түүнийг ёкозүна болгохыг зөвшөөрч, 1877 оны 2 сард Ёшида Цүкасагийнхан хүлээн зөвшөөрсөн байна. Сакайгава 1881 оны 1 сарын тэмцээний дараа зодог тайлж, Сакайгава нэрээр сүмогийн холбоонд үлджээ. Тэрээр 46 насандаа хорвоог орхисон байна.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Дээд зиндаанд 28 башо барилдаж, 118 ялалт, 23 ялагдал, 71 тэнцээ, 63 өнжсөн. Ялалтын хувь 83.7. Түрүүтэй дүйцэхүйц амжилтыг 5 удаа үзүүлсэн.
Өмнөх Кимэнзан Танигоро |
14 дэх ёкозүна 1876 оны 2 сар - 1881 оны 5 сар |
Дараах Үмэгатани Тоотаро I |