Самбалхүндэвийн Алтангэрэл
Самбалхүндэвийн Алтангэрэл (1943 онд төрж, 2021 оны 4 сарын 23-нд нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт, Зөвлөх инженер цолтой геологич хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Алтангэрэл 1943 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж, 1952 оноос Улаанбаатар хотын 11 болон 6-р сургуульд суралцан, 1962 онд дунд сургуулиа төгсжээ. Улмаар МУИС-ийн геологийн ангид элсэн орж, 1970 онд ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэргэжил эзэмшив.
1974 оноос Барилгын материалын экспедицид инженер-геологич, ангийн дарга, ерөнхий инженер, 1982 оноос Төвийн геологийн экспедицийн, 1994 оноос Геологи, шинжилгээний “Алмаас ХК”-д ерөнхий геологич, 1996-1997 онуудад Монголын геологийн алба, Геологи-эрдэс баялгийн хүрээлэнд төслийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1998 оноос Геологийн судалгааны төвд Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны “Чулуулаг ба эрдэс материалын судалгаа”, “Металл бус ашигт малтмалыг илрүүлэх, судлах” төслүүдийн группийн Монголын талын удирдагч, ерөнхий геологич, 2001 оноос АМХЭГ-ын Геологийн мэдээллийн төвийн Төрөлжсөн мэдээллийн сангийн группт ахлах инженерээр ажиллаж байсан.
1970 оноос эхлэн барилгын материалын эрдэс түүхий эдийн ба металл бус ашигт малтмалын геологийн судалгаа хийж ирсэн ба 1970-2016 онуудад 50 гаруй ордод эрэл-хайгуулын ажлыг гардан хийж, тэдгээрийн нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг зохиож батлуулжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын Тэргүүний геологич
- ЗХУ-ын Геологийн яамны Хүндэт жуух
- Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
- Алтан гадас одон
- Монгол Улсын Төрийн шагнал (2018) - "Монголын геологи ба ашигт малтмал" 8 боть цуврал бүтээлийг хамтран бүтээсний төлөө.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ ""Монголын геологи ба ашигт малтмал" хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ". Archived from the original on 2021-04-25. Татаж авсан: 2021-04-25.