Самдангийн Дашдондог
Самдангийн Дашдондог нь урлаг судлаач, Монголын анхны дээд боловсролтой судлаач, шүүмжлэгч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]С.Дашдондог нь Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1923 онд төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1942 онд Урлагийн дунд сургууль төгссөн.
- 1955-1960 онд ОХУ-ын Луначарскийн нэрэмжит ТУДС-д суралцаж театр судлаач мэргэжлээр төгссөн. Энэ сургуульд докторантурт суралцаж байсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]УТТ-т дагалдан хөгжимчнөөр 1950 оныг хүртэл ажилласан. Э.Оюун “Сургуулийн номын санд өглөө 9-өөс орой 23 цагт “номоо хураалгаарай” гэтэл сууна. Өндийж номоо хураалгахад С.Дашдондог бас сууж байдаг байлаа” хэмээн дурссан байдаг.
- 1950-1955 онд УХДТ-ын дарга, уран сайхны удирдагч,
- 1960-1969 онд Засгийн газрын Реферэнт,
- 1969-1976 онд УДБЭТ-ын дарга, УДЭТ-ын уран сайхны удирдагч,
- 1976-1981 онд УБИС-ийн кино драмын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллажээ.
С.Дашдондог нь удирдах ажил хийхийн зэрэгцээ 1967 оноос УБИС, СУИС-д давхар ажиллаж, 1992-1996 онд театр судлалын ангийг анх нээн удирдаж төгсгөссөн юм. Тэрээр театр судлалаар гадаадад суралцаж мэргэжил эзэмшсэн Монголын анхны дээд боловсролтой судлаач, шүүмжлэгч бөгөөд эх орондоо театр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан театрын зүтгэлтэн юм.
Судалгаа шинжилгээ
[засварлах | кодоор засварлах]С.Дашдондог нь урлагийн шүүмж, өгүүлэл олныг бичиж нийтлүүлжээ. Тухайлбал,
- 1957 онд “Үнэн” сонинд “Үнэн” дуурийн тухай
- 1958 онд "Соёл" сэтгүүлд “Кремлийн цаг” жүжгийн тухай
- “Ганхуяг” бүжгэн жүжгийн тухай /1959, “Үнэн” сонин/,
- “Сонгодог бүжгийн сонгомол бүжигчид” /1959, “Соёл, утга зохиол”/,
- “Дэнлүүний баяр” жүжгийн тухайд /1961, “Үнэн” сонин/,
- “Афродита арал” /1964, “Утга зохиол урлаг”/,
- “Монголын дуурь бүжгэн жүжгийн хөгжим” /1965, “Утга зохиол урлаг”/,
- “Монгол Яго” /1966, Соёлын ажилтанд тусламж/,
- 1966 онд “Утга зохиол урлаг” сэтгүүлд "Тэмцэл” дуурийн тухай,
- 1967 онд “Үнэн” сонинд “Шинэ дуурийн тухай”,
- 1967 онд “Утга зохиол урлаг” сэтгүүлд “Парисын дөл”,
- 1972 онд “Үнэн” сонинд “Театрын гоо зүй”,
- 1972 онд “Үнэн” сонинд "Хувьсгалт баатарлаг “Шивээ хиагт” дуурийн тухай,
- 1979 онд “Үнэн” сонинд “Мөнгөн залаа”
- 1961 онд “Өрнөдийн эрэлхэг зоригийн ба эмгэнэлт жүжгийн сонгодог зохиолууд Монголд тавигдсан тухай” ,
- 1969 онд “Тайзны урлагийн шинэчлэл”,
- 1971 онд “Театрын урлагийн зарим зүтгэлтэн”,
- “Жүжиглэхүйн ухаан” /1986/,
- “Сувдан хөшиг” /1987/,
- 1993 онд Л.Эрдэнэбулгантай хамтарч “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл”,
- 1995 онд “Тэнгэрлэг жүжигчин Цагааны Цэгмид”,
- “Жаран жилийн шастир” /1966. 1-2 боть, МУАХ/ бүтээлүүд нь театр урлаг судлалд томоохон байр суурь эзэлдэг.