Сампин

Хятад сампин

Сампин (Англи: Abacus; Орос: Счёты), Бодох мохлиг нь ихэвчлэн Ази тивд тархсан тоо бодох үйлдэл гүйцэтгэх багаж юм. Анхандаа элс, мод, чулуу, төмөрлөг зэргийг ухсан ховилын дагуу шош, чулуу зэргийг хөдөлгөдөг байсан бол өнөө үед эрхи нь гулгах нарийн төмөр шор, хулсан хүрээтэй хийгддэг болсон.

Орчин үеийн тоо бодох аргачлал үүсэхээс өмнө сампин нь хэдэн зууны туршид хэрэглэгдсээр ирсэн бөгөөд одоо ч гэсэн Ази, Африк, хаа ч бай худалдаач, бичээч нар хэрэглэсээр байдаг. Сампингаар тоо бодох үйлийг сампин цохих гэдэг.

Месопотам сампин[засварлах | кодоор засварлах]

НТӨ 2700-2300 оны үед Шумерт сампин шиг хэрэгсэл байжээ. Тэдний жартын тоололд тааруулсан сампины үүргийг ширээ орлож, дээр нь багана зурж тоо бодоход хэрэглэж байжээ.[1]

Хятад сампин[засварлах | кодоор засварлах]

Хятад сампины тухай анх НТӨ 2-р зууны үед тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хятад хэлний нэр нь суанпан (算盤, махчлан орчуулбал "тоолох тавиур") гэнэ. Хятад сампин нь ихэвчлэн 7 ба түүнээс олон эгнээтэй, 20 см урт, янз бүрийн өргөнтэй байдаг. Дээд нүдэнд нь 2 эгнээ, доод нүдэнд нь 5 эгнээнд тус бүр эрхнүүд шорлогдон байрласан байдаг. Үүгээр арван зургаатын тоолол, аравтын тоололд бодох боломжтой.

Япон сампин[засварлах | кодоор засварлах]

Япон сампин

Японд сампиныг бас нэг хувирал нэр болох соробан (算盤, махчлан орчуулбал "тоолох тавиур", утгаар нь орчуулбал мэдээж "сампин") гэж нэрлэдэг. Японд одоо ч гэсэн сампинг олноор үйлдвэрлэж, өдөр тутмын хялбар тооцоолол болон сургуулийн хөтөлбөрт багтаан хэрэглэдэг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ifrah, Georges (2001), The Universal History of Computing: From the Abacus to the Quantum Computer, New York: John Wiley & Sons, ISBN 0471396710.