Санжмятавын Нинжбадгар
Санжмятавын Нинжбадгар (1924 онд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт төрж, 2008 онд нас барсан) - Монгол Улсын одон орон судлаач, геофизикийн шинжлэх ухааны эрдэмтэн.
1942 онд Монгол Улсын Их Сургууль анх байгуулагдахад тоо физикийн тэнхимд элсэн орж 1946 онд төгсөөд ЗХУ-ын Москва хотын Их сургуулийг 1947 онд төгссөн.
Их сургуулиа дүүргээд ШУА-ийн лекторын товчооны эрхлэгч, МУИС-д багшилж байсан.
1956 онд "Одон орон, газар хөдлөл судлалын станцын"-ын захирлаар ажилласан.
С.Нинжбадгар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цөлөгдсөн ханиа дагаж 20 гаруй жил (1965-1990) үндсэн мэргэжлээсээ хөндийрөн Хөвсгөл аймгийн Ханх суманд 1965-1968 онд бага сургуулийн багш, 1968-1985 онд Дархан хотын Политехникумд багш байлаа. 1990 оноос өөрийн байгуулсан Одон орны судлалын оргилдоо эргэн ирж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байсан цуцашгүй хөдөлмөрч, өрнө дорныг хослон барьсан нэрт судлаач байв.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Дарамын Төмөр-Очиртой гэрлэсэн.