Светлана Аллилуева

Светлана Аллилуева, эцэг И.Сталины хамт. 1935 он.

Светлана Иосифовна Аллилуева (гүрж. სვეტლანა იოსების ასული ალილუევა; төрөхдөө Ста́лина (Джугашвили (гүрж. ჯუღაშვილი)), цагаачлаад - Лана Питерс (англи. Lana Peters), 1926 оны 2-р сарын 28-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн —2011 оны 11-р сарын 22-нд АНУ-ын Висконсин мужийн Ричленд-Сентерт нас барсан) — Зөвлөлтийн орчуулагч, хэл судлаач, хэлзүйн ухааны дэд эрдэмтэн, дурсамж бичигч.

Тэрээр Зөвлөлтийн уирагч Иосиф Сталины охин гэдгээрээ алдартай бөгөөд эцгийнхээ тухай олон дурсамж бичиж үлдээсэн. 1967 онд ЗХУ-аас АНУ руу дуулиан дагуулан цагаачилсан.

1966 оны 12-р сарын 20-нд Энэтхэг рүү энэтхэг найзаа оршуулахаар яваад тэндээ 3 сар болсоны дараа 1967 оны 3-р сард Шинэ Дели дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсч улмаар АНУ руу цагаачилсан байна.

1970 онд тэрээр Америкийн архитектор Уильям Питерс (1912-1991) -тэй гэрлэж, 1972 онд нөхрөөсөө салсан, Ольга Петерс (хожим нь Крис Эванс гэж нэрлэгдэх болсон) охин төрүүлсэн боловч Лана Петерс гэдэг нэрийг хадгалсан. С.Аллилуевагийн санхүүгийн асуудал амжилттай болсон. Түүний "Найздаа бичсэн хорин захидал" дурсамжийн сэтгүүлийн хувилбарыг Гамбургийн долоо хоног тутмын Der Spiegel сэтгүүлд 480 мянган маркаар зарсан бөгөөд үүнийг доллараар хөрвүүлсэн нь 122 мянга байв (ЗХУ-д түүний зээ охин Надеждагийн хэлснээр Сталин түүнд ердөө 30 мянга рубль үлдээсэн гэдэг). Аллилуева эх орноо орхисныхоо дараа бичиж олсон мөнгө, иргэд, байгууллагаас авсан хандиваар амьдарч байжээ.

1982 онд Аллилуева АНУ-аас Их Британий Кембридж рүү нүүсэн. Тэр үнээс хойш дэлхий даяар аялж эхэлсэн байна.