Сергей Дмитриев
Сергей Викторович Дмитриев (1979 онд ЗХУ-ын Москва хотод төрсөн) -Оросын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн "Хятад" судлалын хэлтсийн тэргүүлэх шинжлэх ухааны ажилтан, түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн. Хятад болон монгол судлаач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1996 онд Москва хотын баруун өмнөд дүүргийн № 1543 гимнази төгссөн. 2002 онд Оросын М.Ломоносовын нэрэмжит Москва хотын улсын Их сургуулийн түүхийн ангийг "Эртний хятадын түүх, соёл" мэргэжлээр онц төгссөн. 1999-2000 онд Хятадын Ардын Их сургуульд (хятад. 中国人民大学, Renmin University of China) хятад хэлний дадлага хийсэн. 2001 онд Москвагийн Их сургуулийн дэргэдэх Францын Их сургуулийн коллежид (франц. Collège Universitaire français de Moscou)сурч "түүх" мэргэжлээр 2003 онд төгссөн. 2003-2004 онд Парис I Их сургуулийн (франц. Université Paris-I Panthéon-Sorbonne) аспирантурт сурч «Юань эзэнт улс дахь Христийн шашин» сэдвээр диссертаци хамгаалсан. 2002-2005 онд Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд сурч 2006 онд «Эртний хятадын Хань (МЭӨ 206 – 220 он) улсын үе» сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан. 2005-2009 онд Парис дахь Практик дээд сургууль (франц. Ecole Pratique des Hautes Etudes)-д докторант.
2005 оноос - Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Хятад судлалын хэлтсийн ажилтан; 2022 оноос - тэргүүлэх судлаач, 2015 оны намраас Эртний болон дундад зууны түүхийн секторын эрхлэгч.
Судалгааны чиглэл
[засварлах | кодоор засварлах]Судалгааны үндсэн чиглэл: Хятадын Хан улсын үеийн түүх, утга зохиол, Монголын эзэнт гүрний түүх, Дундад зууны Уйгурын түүх, Тангудын хэл, соёл.