Jump to content

Сигурими

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сигурими (албани. Drejtoria e Sigurimit të Shtetit; Улсыг Аюулаас хамгаалах газар, албани хэлээр Суругуми- Аюулгүй байдал гэж орчуулдаг) - Коммунист дэглэмийн үед байсан Албани улсын тусгай алба буюу нууц улс төрийн цагдаагийн алба байжээ. Улс төрийн мөрдлөг, тагнуул, сөрөх тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан. Намын дээд удирдлагын шууд мэдэлд байдаг бөгөөд тэдэнд үйлчилж улс төрийн хэлмэгдүүлэлт, намын "цэвэрлэгээ" хийхэд ашигладаг хэрэгсэл болж байжээ. Коммунист дэглэм нуран унасаны дараа бүтэц зохион байгуулалт хийж шинэ тагнуулын алба болсон байна.

Анх Дэлхийн хоёрдугаар дайны үед 1943 оны 3-р сарын 20-нд Энвер Хожа-гийн санаачилгаар Албаний Ардын Чөлөөлөх Арми дотор намын аюулгүй байдлын алба гэж байгуулагдсан байна. Анхны даргаар Хажи Леши (албани. Haxhi Lleshi; 1913-1998) ажиллаж байжээ.

Байгууллага анхнаасаа Дотоод яамны харьяа байсан бөгөөд албан ёсоор Дотоод яамны сайд удирддаг боловч өдөр тутмын ажлыг орлогч сайд хариуцдаг гэх боловч ард нь Энвер Хожа бүхнийг гардан удирдаж байсан гэдэг.

1921-1944 онд Румыны Хаант улсад нууц цагдаагийн албыг Сигуранца (румын. siguranţă —аюулгүй байдал) гэдэг байжээ.

Суругуми-г удирдаж байсан Дотоод хэргийн сайд нар

[засварлах | кодоор засварлах]
  • Хаджи Леши (1944—1946)
  • Кочи Дзодзе (1946—1948)
  • Нести Керенджи (1948)
  • Мехмет Шеху (1948—1954)
  • Кадри Хазбиу (1954—1979)
  • Фечор Шеху (1979—1982)
  • Хекуран Исаи (1982—1989; 1990—1991)
  • Симон Стефани (1989—1990)
  • Грамоз Ручи (1991)

1991 оны зун өмнөх "Сигурими" оронд Үндэсний мэдээллийн алба (албани. Shërbimi Informativ Kombëtar, товч, SHIK) намын мэдлээс гарсан албан ёсоор бие даасан үзэл сурталжаагүй байгууллага парламентаар батлагдаж бий болжээ.