Албани

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Албани улс» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Republika e Shqipërisë
Бүгд Найрамдах Албани Улс
Албанийн төрийн далбаа
Албанийн төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Албан хэл Албани
Төрийн тэргүүн Улсын ерөнхийлөгч Илир Мета
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Эди Рама
Газар нутгийн талбай 28.748[1] км²
Хүн ам 2.800.138 (2011 он)[2]
Хүн амын нягтрал 97,4 хүн/км²
Хүн амын өсөлт −0,04 % (2018 он)[3] жилд
ДНБ 2018 он:[4]
ДНБ хүн тутамд 2018 он:[4]
Хүний хөгжлийн илтгэцүүр 0,795 (69.) (2019 он)[5]
Мөнгөн тэмдэгт Лек (ALL)
Тусгаар тогтносон 1912 оны 11 сарын 28
(Османы Эзэнт Гүрнээс)
Төрийн дуулал Албанийн төрийн дуулал
Үндэсний баярын өдөр 11 сарын 28
Цагийн бүс UTC+1 ТЕЦ ба
UTC+2 ТЕЗЦ
(3-р сараас 10-р сар)
ТХ-н дугаар AL
ISO 3166 AL, ALB, 008
Домэйн нэр .al
Утасны бүсчлэлийн дугаар +355
Albania in Europe.svg
Albanien karta.jpg

Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.

Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово[6], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[7] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[8][9], Афганистан, Чад[10] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.

Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[11] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.

Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь исламын шашин шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.

Нэршил[засварлах | edit source]

Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.

Түүх[засварлах | edit source]

Үндсэн өгүүлэл: Албанийн түүх

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана.

Эшлэл[засварлах | edit source]

  1. CIA World Factbook: Албани (англиар)
  2. Instat (Hrsg.): Population and Housing Census in Albania 2011: Main Results (Part 1). Tirana Dezember 2012 (online [PDF; abgerufen am 30. Januar 2019]).
  3. Albanien Bevölkerungsuhr Abgerufen am 20. Januar 2019.
  4. 4.0 4.1 Bericht des Internationalen Währungsfonds: World Economic Outlook Database Imf.org, Oktober 2018, abgerufen am 20. März 2017 (englisch).
  5. Table: Human Development Index and its components Entwicklungsprogramm der Vereinten Nationen Human Development Report 2020. United Nations Development Programme, New York 2020, ISBN 978-92-1126442-5, S. 344 (englisch, undp.org [PDF])
  6. Косовог НҮБ Сербийн муж гэж үздэг ч НҮБ-ын гишүүн 50 улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг.
  7. Albania membership Nato. NATO. the original on 2007-12-13-с архивлагдсан.
  8. Croatia, Albania sign NATO membership accords. USA Today.
  9. U.S. Supports Albania for NATO Membership. America.gov - Telling America's Story. the original on 2008-03-28-с архивлагдсан.
  10. The official site of the Government of Albania (PDF).
  11. tirana.gov.al дахь хүн амын статистик

Холбоос[засварлах | edit source]

Засгийн газар
Аялал жуулчлал
Бусад