Тирана
Тирана
Tirana | |
|---|---|
| Солбицол: 41°19′42″N 19°49′5″E / 41.32833°N 19.81806°EСолбицол: 41°19′42″N 19°49′5″E / 41.32833°N 19.81806°E | |
| Улс | Албани |
| Бүс нутаг | Төв Албани |
| Тойрог | Тирана |
| Хотын захиргаа | Тирана |
| Суурьшсан | 1614 |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга-зөвлөл |
| • Хотын дарга | Эрион Велиай[1] (PS) |
| • Зөвлөл | Тирана хотын зөвлөл |
| • Дарга | Ромина Куко |
| Газар нутаг | |
• Хотын захиргаа | 1,110 км2 (430 бээр2) |
| • Нэгж | 41.8 км2 (16.1 бээр2) |
| Өндөр | 110 м (360 фут) |
| Хүн ам | |
| • Хотын бүс | 526,017[4] |
| • Бөөгнөрөл | 800,986[5] |
| • Хотын захиргаа | 598,176 |
| • Нягтрал (Хотын захиргаа) | 538/км2 (1,390/бээр2) |
| • Нэгж | 389,323[6] |
| • Нягтрал (Нэгж) | 9,313/км2 (24,120/бээр2) |
| Иргэдийн нэршил | Албани: Tiranas (эр), Tiranase (эм) Тирана аялга: Tirons (эр), Tironse (эм) |
| ДНБ | |
| • Тойрог | €9.53 тэрбум (2023)[7] |
| • Нэг хүнд ноогдох | €12,566 (2023)[7] |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 1000-1054 |
| Бүс нутгийн код | +355 (0) 4 |
| Нисэх буудал | Тирана олон улсын нисэх буудал |
| Авто зам | |
| Хурдны зам | |
| Улсын дугаар | TR |
| Вэб сайт | tirana |
Тирана (албаниар Tiranë, англиар Tirana) — Албани улсын нийслэл бөгөөд хамгийн том (386,420 хүнтэй) хот.
1614 онд байгуулагдсан бөгөөд 1920 оноос нийслэл хот болсон байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1614 онд Сулейман Паша энд лалын сүм, турк халуун ус, нарийн боовны үйлдвэр, хэд хэдэн дэлгүүр байгуулсанаар Тирана хот байгуулагдсан гэж үздэг байна. Худалдааны замын уулзвар дээрх ашигтай байршил нь түүний хөгжилд нөлөөлсөн. 17-р зуунд энд торго, хоолны амтлагч, керамик, үнэт металл зардаг худалдаачид алдартай зах бий болгож байжээ.
Энэ хот нь Туркийн байлдан дагуулагч, нутгийн феодал ноёдын эсрэг Албанийн ард түмний тэмцлийн гол талбар байв. 1920 оны 2-р сарын 8-нд Лушна хотод болсон Албанийн үндэсний конгрессын шийдвэрээр Тираныг Албани улсын нийслэл, засгийн газрын байна гэж тунхагласан ажээ.
1939 оны 4-р сараас 1943 оны 9-р сард Тираныг Итали, 1943 оны 9-р сард Герман эзлэн авсан байв. Энэ нь Албанийн ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн төвүүдийн нэг болсон байв. 1944 оны арваннэгдүгээр сарын 17-нд Үндэсний эрх чөлөөний арми тус хотыг Германы цэргээс чөлөөлөв. 1944 оны 11-р сарын 28-нд ардын ардчилсан засгийн газар Бератаас Тиран руу нүүж ирсэн, энд 1946 оны 1-р сарын 11-нд Бүгд Найрамдах Албани Ард Улсыг тунхаглав. 1950-иад онд ЗХУ болон бусад социалист орнуудын тусламжтайгаар орчин үеийн хэд хэдэн үйлдвэр баригдаж, зарим соёлын байгууллагууд бий болсон ажээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Тирана (7) 1961-1990 оны хэвийн, туйлын үе 1940-одоо | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 21.3 (70.3) |
28.0 (82.4) |
30.3 (86.5) |
32.6 (90.7) |
35.9 (96.6) |
39.7 (103.5) |
43.0 (109.4) |
43.6 (110.5) |
39.7 (103.5) |
36.1 (97.0) |
31.3 (88.3) |
22.5 (72.5) |
43.6 (110.5) |
| Дундаж дээд °C (°F) | 11.6 (52.9) |
12.9 (55.2) |
15.6 (60.1) |
19.0 (66.2) |
23.8 (74.8) |
27.7 (81.9) |
30.7 (87.3) |
30.7 (87.3) |
27.3 (81.1) |
21.8 (71.2) |
17.1 (62.8) |
13.0 (55.4) |
21.0 (69.8) |
| Өдрийн дундаж °C (°F) | 6.7 (44.1) |
7.8 (46.0) |
10.0 (50.0) |
13.4 (56.1) |
18.0 (64.4) |
21.6 (70.9) |
24.0 (75.2) |
23.8 (74.8) |
20.7 (69.3) |
16.0 (60.8) |
11.7 (53.1) |
8.1 (46.6) |
15.2 (59.4) |
| Дундаж доод °C (°F) | 1.8 (35.2) |
2.6 (36.7) |
4.5 (40.1) |
7.9 (46.2) |
12.1 (53.8) |
15.6 (60.1) |
17.2 (63.0) |
16.9 (62.4) |
14.1 (57.4) |
10.1 (50.2) |
6.3 (43.3) |
3.2 (37.8) |
9.4 (48.9) |
| Мин. температур °C (°F) | −10.4 (13.3) |
−9.4 (15.1) |
−7.0 (19.4) |
−1.0 (30.2) |
2.5 (36.5) |
5.6 (42.1) |
4.2 (39.6) |
10.0 (50.0) |
3.8 (38.8) |
−1.3 (29.7) |
−4.3 (24.3) |
−6.9 (19.6) |
−10.4 (13.3) |
| Дундаж хур тунадас см (инч) | 143 (5.6) |
132 (5.2) |
115 (4.5) |
104 (4.1) |
103 (4.1) |
68 (2.7) |
42 (1.7) |
46 (1.8) |
78 (3.1) |
114 (4.5) |
172 (6.8) |
148 (5.8) |
1,266 (49.8) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 0.1 мм) | 13 | 13 | 14 | 13 | 12 | 7 | 5 | 4 | 6 | 9 | 16 | 16 | 128 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 74 | 73 | 69 | 72 | 68 | 69 | 62 | 64 | 71 | 70 | 76 | 79 | 71 |
| Сарын дундаж нартай цаг | 124 | 125 | 165 | 191 | 263 | 298 | 354 | 327 | 264 | 218 | 127 | 88 | 2,544 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 2 | 2 | 4 | 6 | 8 | 9 | 9 | 8 | 6 | 4 | 2 | 1 | 5 |
| Эх сурвалж: DWD,[8][9][a] Meteo Climat (хамгийн их, бага),[10] NOAA (зарим бичлэг, бороо, цастай өдөр)[11] ба Weather Atlas[12] | |||||||||||||
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Station ID for Tirana is 13615. Use this station ID to locate the sunshine duration.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Тирана хотын дарга". Bashkia Tiranë. Эх хувилбараас архивласан: 2020-09-23. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Pasaporta e Bashkisë Tirana" (Албани хэлээр). Porta Vendore. Архивласан огноо 2021-10-06. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Bashkia Tirana". Албанийн Хотын Захиргааны Холбоо (AAM). Эх хувилбараас архивласан: 2020-10-12. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "The urban population of Tirana – 2011 Census Data (Knoema)". Knoema. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "The metro population of Tirana". Interreg Balkan Mediterranean (Европын бүс нутгийн хөгжлийн сан). Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Census of Population and Housing". Албанийн Статистикийн Хүрээлэн. Архивласан огноо 2025-04-30. Татаж авсан: 2026-06-20.
- 1 2 "Gross Domestic Product by Statistical Regions in Albania, year 2023" (PDF). www.instat.gov.al.
- ↑ "Klimatafel von Tirana (Flugh.) / Albanien" (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (Герман хэлээр). Deutscher Wetterdienst. Архивласан (PDF) огноо 2020-02-09. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Station 13615 Tirana". Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Эх хувилбараас архивласан: 2017-10-17. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Station Tirana" (Франц хэлээр). Meteo Climat. Архивласан огноо 2019-12-03. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Tirane (13615) - WMO Weather Station". NOAA. Архивласан огноо 2024-01-21. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "Tirana, Albania - Detailed climate information and monthly weather forecast". Weather Atlas (Англи хэлээр). Yu Media Group. Архивласан огноо 2019-07-03. Татаж авсан: 2026-06-20.
