Сидней хотын Харбур гүүр
Энэ өгүүллийг Сидней Харбор Бридж өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Сидней хотын Харбур гүүр (англи. Harbour Bridge ) Австрали улсын Сидней хотын хамгийн том гүүр бөгөөд дэлхий дахь хамгийн том төмөр нуман гүүрний нэг юм. Энэхүү гүүрийг 1932 оны 3-р сарын 19-нд нээж ашиглалтанд оруулжээ. Тус гүүрийг хэлбэрээс нь болж хүмүүс "Хувцасны өлгүүр" (англи. The Coathanger) гэж албан бусаар нэрлэх болжээ. Олны танил болсон энэхүү гүүр болон ойролцоох Сидней хотын Дуурийн театр бол бөгөөд Австралийн бэлэг тэмдэг болоод байна.
Харбур гүүр нь хотын төвийн ажил хэргийн хэсгийг (Өмнөд эрэг) Умард эрэгтэй холбодог байна. Уг гүүр автомашины, төмөр замын, унадаг дугуйны болон явган хүний замтай ажээ.
Хабур гүүрний нийт урт нь -1149 метр, өргөн нь 48,8 метр, нийт жин -53 800 тонн байна. Гүүрийг бэхжүүлэх үүднээс эрэг дээр нь 100 метрийн өндөртэй боржин чулуугаар өнгөлсөн хоёр цамхаг байрьсан байна.
Харбур гүүрэн дээр гайхалтай өнгөтэй баярын буудлага үзүүлбэрүүд нь Сидней хотын шинэ жилийн баярын салшгүй нэг хэсэг болдог байна. Оройны 21.00 цагт "гэр бүлийн" гэгддэг анхны салют бага насны хүүхэдтэй гэр бүлүүд очиж үздэг уламжлал тогтоод байна. Хоёр дахь гол салют буудуулах ажиллагаа шөнө дунд буюу орон нутгийн 00.00 цагт эхэлдэг байна.
Сонин баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Гүүрээр өдөрт 200 гаруй мянган автомашин зорчдог байна.
- Гүүрийг барихын тулд 500 байшин нураасан байна.
- Нуман гүүрэнд ямар нэгэн өөрчлөлт оруулахын бүхэлд нь тооцоо гаргах шаардлагтай байдаг. Тооцоо нь 28 том боть болсон байна.
- Төмөр нуман тулгуурыг гурван давхар будахад 300 мянган литр будаг оржээ.
- Усны гүн 60 метр байдаг тул гүүр дундаа тулгуургүй зохион бүтээгдсэн байна.