Jump to content

Сием Реап

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сием Реап
ក្រុងសៀមរាប
Сием Реап гол
Хоч: 
Хийдийн хот
Сием Реап, Камбож
Сием Реап
Сием Реап
Камбож дахь байршил
Сием Реап, Ази
Сием Реап
Сием Реап
Ази дахь байршил
Солбицол: 13°21′44″N 103°51′35″E / 13.36222°N 103.85972°E / 13.36222; 103.85972
Улс Камбож
МужСием Реап
MunicipalitySiem Reap
Суурьшсан802
Албан ёсны1907
Засаг захиргаа
  Хотын даргаНуон Путеара
Өндөр
18 м (59 фут)
Хүн ам
 (2019)[1]
  Нийт245,494
  Байр2-р байр
Цагийн бүсUTC+7 (ICT)

Сием Реап (кхмер хэлээр: សៀមរាប siem reab [сием реаб]; англи-орос бичгийн галигаас: Сием Реап) — Камбож улсын Сием Реап мужийн төв, 174 мянган хүнтэй (улсынхаа гуравдугаар их) хот.[2] Ангкорыг үзэхээр зорьсон аялагч жуулчид Сием Реап хотоор дайрдаг.

Сием Реап бол 19-р зуунд Францын анхны судлаач Ангкорыг дахин нээсэн үед тосгон байсан юм. 1907 онд хот Францын харьяанд орсноор Сием Реап аялал жуулчлалын ачаар хөгжиж эхэлсэн. Grand Hotel d'Angkor зочид буудал 1929 онд нээгдсэн; Ангкорын сүмүүд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх газруудын нэг хэвээр байна.

Сием Реап олон улсын нисэх онгоцны буудал (IATA: REP) нь хотоос 7 км зайтай. Нисэх онгоцны буудал нь Пномпень, Сингапур, Бангкок, Куала Лумпур, Вьентьян, Луанг Прабанг, Ханой, Хо Ши Мин хот, Да Нанг, Хонг Конг, Гуанжоу, Сөүл, Бусан, Кунмин, Каошюн, Тайбэй зэрэг хотуудаас шууд нислэг хүлээн авдаг.

2023 оны 3-р сард хотоос 60 км зайд орших Сием Реап-Анкор олон улсын шинэ нисэх онгоцны буудлын (IATA: SAI) барилгын ажил дуусаж, 2023 оны 10-р сарын 16-нд нээгдсэн.

Сием Реап нь Тайландын хил болон нийслэл Пномпеньтэй (314 км) 6-р үндэсний автозамаар холбогддог.

Пномпениэс Сием Реап хүртэл, Сием Реапаас Пномпень хүртэл өдөр бүр хурдны завь явдаг. Тасалбарын үнэ 35 доллар байдаг.

Викимедиа дуу дүрсний сан: Сием Реап хот
  1. "Камбожийн Вант Улсын хүн амын ерөнхий тооллого 2019 – Эцсийн үр дүн" (PDF). Үндэсний статистикийн хүрээлэн. Төлөвлөлтийн яам. 2021-01-26. Татаж авсан: 2025-08-11.
  2. ""2008 Census"". Эх хувилбараас архивласан: 2013-01-11. Татаж авсан: 2013-01-11.