Сингапурын Үндэсний Их Сургууль
Сингапурын үндэсний Их сургууль (англи. The National University of Singapore, товчоор NUS (НУС); хятад. 新加坡国立大学, ; малай. Universiti Kebangsaan Singapura; тамил. சிங்கப்பூர் தேசியப் பல்கலைக்கழகம்) -Оюутны тоо, сургалтын хөтөлбөрөөрөө тус улсын хамгийн том Их сургууль юм. Мөн Сингапурын хамгийн ууган Их сургууль ажээ.
Олон улсын "Times Higher Education Supplement (THES)" чансаагаар Сингапурын Үндэсний Их сургууль 2007 онд дэлхийн их сургуулиудын жагсаалтад 33-рт бичигдэж, 2008 онд 30-рт, 2013 онд 22-рт байсан бол 2021 онд 11-рт ороод байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1904 оны 9-р сард Тан Ким Хятад болон бусад Европын бус нийгэмлэгийн төлөөлөгчдийг тэргүүлжээ. Тэд Сингапурт Анагаахын сургууль байгуулах санаатай амбан захирагч сэр Жон Андерсонд ханджээ. Хятад-Британийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч байсан Тан 87,077 доллар цуглуулж чадсан бөгөөд үүний 12,000 доллар нь өөрийн хандив байжээ. 1905 оны 7-р сарын 3-нд the Straits and Federated Malay States Government Medical School нэртэй Анагаахын сургууль байгуулагдав.
1913 оны 11-р сарын 18-нд сургуулийн нэрийг VII Эдвард хааны нэрэмжит болж 1921 онд Анагаахын коллеж болж академик статус авчээ.
Раффлес коллежийг 1949 оны 10-р сарын 8-нд Хаан Эдвард VII Анагаах ухааны коллежтэй нэгтгэж Малайзын их сургуулийг байгуулав. Малай, Сингапурын холбооны иргэдэд дээд боловсрол олгохын тулд нэр хүндтэй хоёр боловсролын байгууллагыг нэгтгэсэн байна.
1959 онд Малайзын их сургууль нь Куала Лумпур дахь Малайзын их сургууль, Сингапур дахь Малайн их сургууль гэсэн хоёр хэлтэст хуваагджээ. Сүүлийнх нь 1962 онд Сингапурын их сургууль нэртэй болсон. Одоогийн их сургууль нь 1980 онд Наньянгийн их сургуулийг нэгтгэснээр Сингапурын Үндэсний Их сургууль болон байгуулагдсан байна.
Өнөөгийн байдлаар Сингапурын Үндэсний Их сургууль 17 тэнхмүүдэд бакалаврын 17 хөтөлбөр, магистрын болон докторын 117 хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
2022 оны 7-р сар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапрт албан ёсоор айлчлах үеэрээ тус сургуульд айлчилсан байна.
Алдартай төгсөгчид
[засварлах | кодоор засварлах]- Ванг Гунву — сингапурын эрдэмтэн
- Вивиан Балакришнан — сингапурын нийгэм, улс төрийн зүтгэлтэн.
- Иса Камари — зохиолч, хөгжимчин.
- Чандра Музаффар — малайзын улс төр судлаач.
- Ширс, Бенжамин Хэнри — Сингапурын ерөнхийлөгч (1971—1981).