Смитсоны хүрээлэн

АНУ-ын Смитсоны хүрээлэн (англи. Smithsonian Institution) -АНУ дахь олон музейнүүдийн цогцолбор бүхий эрдэм шинжилгээний судалгаа болон боловсролын хүрээлэн. 1846 оны 8-р сарын 10-нд АНУ-ын Конгрессын албан ёсны шийдвэрээр анх байгуулагдсан АНУ-ын Засгийн газрын байгууллага юм. Вашингтон хотод төв байр нь байралдаг. АНУ-ын Засгийн газар болон хувийн хөрөнгө оруулагчид, мөн хэвлэн нийтлэх, арилжааны үйл ажиллагаа (гол төлөв боловсролын болон танин мэдэхүйн тоглоом, хөтөлбөр, видео бичлэг, бэлэг дурсгалын зүйл худалдаалах зэрэг) замаар санхүүждэг.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]
Хүрээлэнгийн нэрийг "АНУ-д мэдлэг оюуныг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэхэд үйлчлэхийг төлөө байгуулсан байгууллага" хэмээн гэрээсэлсэн Английн эрдэмтэн Жэймс Смитсоныг (англи. James Smithson; 1765— 1829) хүндэтгэн өгчээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Смитсоны хүрээлэнгийн үүсэл гарлыг олон талаараа Вашингтоны иргэдийн бүлэг "ашигтай мэдлэгийг сурталчлах холбоо байгуулахын ач холбогдлыг гайхан" 1816 оны 6-р сарын 28-нд уулзаж, Урлаг, шинжлэх ухааныг дэмжих Колумбын хүрээлэнг байгуулсантай холбон тайлбарлаж болно. Албан тушаалтнуудыг 1816 оны 10-р сард сонгосон бөгөөд тус байгууллагад 1818 оны 4-р сарын 20-нд АНУ-ын Конгрессоос дүрэм олгосон (энэ дүрэм 1838 онд дуусгавар болсон). 1812 оны дайны дараа АНУ-ын Капитолын архитектор байсан Бенжамин Латроб, Октагон Хаус болон Тюдор Плэйсийг зохион бүтээсэн архитектор Уильям Торнтон нар албан тушаалтнуудаар ажиллаж байжээ. Хүрээлэн байгуулагдсан хугацаанд 30-70 хүртэлх насны бусад нэр хүндтэй гишүүдэд Жон Куинси Адамс, Эндрю Жексон, Хенри Клэй, Шүүгч Уильям Кранч, Жеймс Хобан нар багтжээ. Хүндэт гишүүдэд Жеймс Мэдисон, Жеймс Монро, Жон Адамс, Томас Жефферсон, Маркиз де Лафайетт нар багтаж байжээ. Үйл ажиллагааны зардлыг гишүүн бүрээс цуглуулсан жилд 5 долларын татвараас нөхдөг байв.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Смитсоны хүрээлэн 19 музей, 21 номын сан, 9 судалгааны төв, амьтны хүрээлэн зэрэг түүх, архитектурын үзмэрүүд зэрэг төрөл бүрийн 154 сая эд зүйл хадгалдаг тул "үндэсний агуулах" гэж олон нийт нэрлэгддэг ажээ. Хүрээлэнгийн ихэнх байгууллагууд Вашингтонд байрладаг байна. Бусад салбар байгууламжууд Аризона, Мэрилэнд, Массачусетс, Нью-Йорк, Питтсбург, Техас, Виржини зэрэг АНУ-ын 45 мужуудад бөгөөд Пуэрто Рико, Панам зэрэг улсад нийт 200 гаруй байгууллага, музейнүүд Смитсоны хүрээлэнгийн салбарууд юм.
Жил бүр 30 сая орчим хүн тус хүрээлэнгийн байгууллагуудад үнэ төлбөргүй зочилж сонирходог байна. Жилийн төсөв нь ойролцоогоор 1.2 тэрбум доллар бөгөөд гуравны хоёр нь холбооны төсвөөс санхүүждэг байна. 2021 оны байдлаар тус байгууллагын хөрөнгө нийт 5.4 тэрбум доллар байна.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Смитсоны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга нар:
[засварлах | кодоор засварлах]- Жозеф Хэнри, Joseph Henry, 1846–1878
- Спэнсер Фүллэртон Байрд, Spencer Fullerton Baird, 1878–1887
- Самүэл Пиерпонт Ленгли, Samuel Pierpont Langley, 1887–1906
- Чарлз Дүлитл Уалкот, Charles Doolittle Walcott, 1907–1927
- Чарлз Грийли Эббот, Charles Greeley Abbot, 1928–1944
- Александер Ветмор, Alexander Wetmore, 1944–1952
- Леонард Кармитчэл, Leonard Carmichael, 1953–1964
- Сидней Диллон Рипли, Sidney Dillon Ripley, 1964–1984
- залуу Роберт МакКормик Адамс, Robert McCormick Adams, Jr., 1984–1994
- Айра Майзл Химан, Ira Michael Heyman, 1994–1999
- Лоуренс М.Смол, Lawrence M. Small, 2000–2007
- Ж.Вэйн Клоу, G. Wayne Clough, 2008–2015
- Дэвид Ж.Скортон, David J. Skorton, 2015–2019
- Лонни Банч, Lonnie Bunch, 2019 оноос ерөнхийлөгч
Смитсоны хүрээлэнгийн судалгааны төвүүд
[засварлах | кодоор засварлах]| Судалгааны төв | Судалгааны чиглэл | Байршил | Нээгдсэн он |
|---|---|---|---|
| Archives of American Art | АНУ дахь дүрслэх урлагийн түүх | Washington, D.C.
New York City |
1954
1970 |
| Smithsonian Astrophysical Observatory | Астрофизик | Cambridge, Massachusetts | 1890 |
| Museum Conservation Institute | Хадгалалт | Suitland, Maryland | 1965 |
| Smithsonian Conservation Biology Institute (affiliated with the National Zoo) | Мал эмнэлгийн анагаах ухаан, нөхөн үржихүйн физиологи ба хамгааллын биологи | Front Royal, Virginia | 1974 |
| Smithsonian Environmental Research Center | Далайн эрэг дахь экосистем | Edgewater, Maryland | 1965 |
| Smithsonian Libraries and Archives | Шинжлэх ухаан, урлаг, түүх соёл, музейн мэдээлэл, лавлагаа | Washington, D.C. | 1968
2020 |
| Smithsonian Marine Station at Fort Pierce (affiliated with the National Museum of Natural History) | Флоридагийн далайн экосистем ба амьдралын хэлбэрүүд | Fort Pierce, Florida | 1981
1999 |
| Smithsonian Tropical Research Institute | Халуун орны экологи ба түүний хүний тааламжтай байдалтай харилцан үйлчлэл | Panama | 1923
1946 1966 |
2020 оны 2-р сард Смитсониан нь Creative Commons Zero Public Domain Dedication-ийн хүрээнд 2.8 сая дижитал эд зүйлсийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд цаашид олон зүйлийг гаргах амлалт өгсөн.