Jump to content

Согсоот гоорбис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Согсоот гоорбис
Эрэгчин.
Эрэгчин.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Төрөл: Pernis, Гоорбис
Зүйл: P. ptilorhynchus
Латин нэр
Pernis ptilorhynchus
Temminck, 1821


Эмэгчин

Согсоот гоорбис, Pernis ptilorhynchus, урьд Согсоот зөгийч сар гэж байсан, нь Харцагынхан овгийн өдрийн махчин шувуу юм.

Тэд Азид, Сибирээс Япон хүртэл тархан нутаглана. Өвлийн улиралд зүүн өмнөд Азид өвөлждөг.

Гол идэш тэжээл нь морин зөгийн үүр болон авгалдай ба мөн бусад шавьж, мэлхий, шувуу зэрэг иднэ.


Энэ шувуу нь жижиг толгой, урт хүзүү, сүүлтэй ба толгойн оройд богино согсоотой. Биеийн урт 57-61 см. Нуруун хэсэг нь бор зүстэй ч Балч гоорбис мэт бараан биш, өвөр хэсэг нь цайвар байна. Эрэгчин нь сүүлэндээ цагаан судалтай, эмэгчин нь биеэр том, илүү бараан өнгөтэй юм.

6 сарын орчимд модонд үүр засаж, 1-3 өндөг гаргах ба 28-35 хоног дараад ангаахай гарна.


 Commons: Pernis ptilorhyncus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан