Jump to content

Солонгод Л.Хурцбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Л.Хурцбаатар

Солонгод Л.Хурцбаатар (Solongγod L.Qurčabaγatur, ᠰᠣᠯᠣᠩᠭᠣᠳ ᠯ᠂ ᠬᠤᠷᠴᠠᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 1959.09.23-нд төрсөн) бол Угсаатан зүй хийгээд Төв Ази судлалын эрдэмтэн болно.

1987 онд Вальтер Хейсигтэй хамт
Чингис хаан тайлга

Солонгод Л.Хурцбаатар 1959.09.23-нд Хятад улсын Өвөр Монголын Ордос хотын Отог хошууны малчин, бичгийн хүн Лоосал болон Лонтонгийн хоёрдугаар хөвгүүн болж заяагджээ. 1971-1974 онд тухайн үеийн Отог хошууны Булаг сумын Хархадан сүмийн бага сургуульд суралцан төгсөв. 1974 оноос хоёр жил нутагтаа малчин байв. 1976-1978 онд Өвөр монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуульд монгол хэл бичиг ба орчуулгын мэргэжлээр суралцан төгсөв. 1980 онд Өвөр монголын Их сургуулийн номын сангийн ухаан ба гүн ухааныг суралцан төгсөв. Тэр тус жилээс эхлэн Өвөр монголын Засаг захиргааны дээд сургуульд номын санч ба үндэстний асуудлын тухай сэтгүүлчээр 1989 он болтол ажиллав. 1989 онд Вальтер Хейссиг гуайн урилгаар Германы Бонн их сургуульд зочин судлаачаар ажиллаж, “Монгол бөө мөргөлийн тайлга тахилгын соёл”[1] хэмээх бүтээлээ туурвин хэвлүүлэв. 1996 онд Германы Кёльн Их сургуульд оюутан, магистр сурлагаа угсаатан зүйн салбар ба өрнө дахины судлалаар нэгдүгээр дэд мэргэжил, Бонн их сургуулийн Төв Азийн судлалаар хоёрдугаар дэд мэргэжлээр суралцан төгсөв. 1999 онд Германы Түбинген их сургуулийн соёл гүн ухааны хүрээлэнд харьцуулал шашин судлал ба соёл угсаатан зүйн мэргэжлээр докторын сурлагаа амжилттай суралцан төгсөж гүн ухааны цол хамгаалав. 1999 оны 4-8 дугаар сард Японы Осака хот дахь Улсын угсаатан зүйн музейд зочин судлаачаар уригдаж, энэ хугацаандаа “Чингис хаан тайлга” (докторын өгүүлэл) хэмээх тав дахь номоо герман хэлээр хэвлүүлэв. 2000-2017 онд  тэр Герман улсад Ордос арилжаа бизнес хийгээд аялал жуулчлалын компанийн захирлаар аж ахуйлал эзэгнэв. 2017 оноос бизнесээ бүрэн орхиж, аавынхаа гэрээсээр, В.Хейссиг багшийнхаа “Хурцбаатар дор, сайн ном бичих болтугай” гэсэн бичээсээр монгол соёл сурвалжаа үргэлжлүүлэн судлав.

Монголын хамгийн эртний бичиг

Түүний 1987 онд хэвлүүлсэн “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга”[2] хэмээх ном ньТөв Азийн судлаачдын онцгой анхаарлыг татав. Бонн их сургуулийн алдарт профессор В.Хейссиг Л.Хурцбаатарын судлалд онц үнэлэлт өгч, “Хурцбаатар дор, сайн ном бичих болтугай”[3] хэмээх бичээс бичиж үлдээв. Л.Хурцбаатар 30 гаруй жил монголын уламжлалт соёл түүхийн тухай судлал хийж, 20 эрдэм шинжилгээний ном туурвижээ. 2017-2021 он болтол богино хугацаанд тэр монголын эртний үсэг бичгийн тухай 6 эрдэм шинжилгээний ном туурвин хэвлүүлжээ. Жишээлбэл: “1400 жилийн өмнөх Өвөг монгол хэл – Хүйс толгойн бичээсний судлал” (НТ1)[4], “Өвөг монгол хэл, Монгол Брахми бичиг[5] хийгээд “Монгол брахми бичгийг түргэн сурах бичиг[6] зэрэг. Л.Хурцбаатарын монголын уламжлалт соёл түүхийн судлалд үзүүлсэн гавьяа зүтгэлийг үнэлэн, Монгол улсын төрөөс 2021 онд гадаадын эрдэмтдийг урамшуулан мялаах Монгол улсын Ерөнхийлөгчийн “Алтан гадасодонгоор мялаав.

Үүнээс гадна тэр 1983 оноос хойш 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж, монгол, хятад, герман, япон хийгээд кирилл бичгээр хэвлүүлэв[7].

  1. ↑ L. Qurčabagatur:  Hrsg.: Kulturverlag der Inneren Mongolei. 1. Auflage. Kulturverlag der Inneren Mongolei, Hailar der Inneren Mongolei 1987, S. 198.
  2. ↑ Solongγod L. Qurčabaγatur: . 1. Auflage. Elias Verlag IMoFif e.V., Cologne Germany 2020, ISBN 978-3-943553-05-5, S. 388.
  3. ↑ Solongγod L. Qurčabaγatur: . 1. Auflage. Elias Verlag IMoFif e.V., Cologne, Germany 2019, ISBN 978-3-943553-11-6, S. 380.
  4. ↑ Solongγod L. Qurčabaγatur: . 1. Auflage. Elias Verlag IMoFif e.V. Cologne, Cologne, Germany 2021, ISBN 978-3-943553-04-8, S. 436.
  1. L. Qurčabaɣatur, Č. Üjim-e: . 1. Auflage. Kulturverlag der inneren Mongolei, Hailar 1991, ISBN 7-80506-131-9, S. 427.
  2. . In: . 27. April 2022 (wikipedia.org [abgerufen am 28. April 2022]).
  3. . In: . 27. April 2022 (wikipedia.org [abgerufen am 28. April 2022]).
  4. . In: . 27. April 2022 (wikipedia.org [abgerufen am 28. April 2022]).
  5. Солонгод Л.Хурцбаатар: . In: . Elias Verlag IMoFiF e.V, Cologne Germany 2021, ISBN 978-3-943553-07-9, S. 162 (wikipedia.org [abgerufen am 28. April 2022])
  6. Solongγod L. Qurčabaγatur: . 1. Auflage. Elias Verlag IMoFif e.V., Cologne, Germany 2021, ISBN 978-3-943553-07-9, S. 162.
  7. 哈达奇·刚.: . 1. Auflage. 内蒙古人民出版社, 呼和浩特 2008, ISBN 978-7-204-09350-2, S. 351.