Сонода Ёшио
Jump to navigation
Jump to search
| |||||||||||||||
|
Сонода Ёшио (япон. 園田 義男, そのだ よしお, * 1945 оны 8 сарын 30-нд Фүкүока мужид; † 2018 оны 1 сарын 29[1]) нь Японы жүдоч юм. Дүү нь олимп, дэлхийн аварга жүдоч Сонода Исамү.
Намтар[засварлах | edit source]
Фүкүока Технологийн Их Сургуулийн харьяа Жоото ахлах сургуулийг дүүргээд Фүкүока Технологийн Их Сургуульд элсэн орсон. Тэр үед оюутны улсын аварга цолыг хүртэж байв. Мехикод болсон 1969 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дүүтэйгээ хоёулаа алтан медаль зүүсэн. Зодог тайлаад дасгалжуулагч болж, Тани Рёоко, Күсакабэ Киэ нарын шилдэг тамирчдыг бэлтгэн гаргажээ. Төрөлх ахлах сургуулийнхаа захирлаар ажилласан.
Гол амжилтууд[засварлах | edit source]
- 1965 - Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээн Тэргүүн байр
- 1967 - Универсиад Тэргүүн байр
- 1969 - Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тэргүүн байр
Цахим холбоос[засварлах | edit source]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ «Yoshio Sonoda». JudoInside.com (en inglés). Consultado el 1 de febrero de 2018.