Софи Лорен

Софи Лорен, 1955 он.

Софи Лорен (Sophia Loren; жинхэнэ нэр нь София Костанца Брижида Виллани Шиколоне, итали. Sofia Costanza Brigida Villani Scicolone; 1934 оны 9-р сарын 20-нд Ром хотод төрсөн) — италийн кино жүжигчин, дуучин. Канны (1961), Венецийн (1958, 1998, 2002), Берлины (1994) кино наадмуудын шагнал хүртсэн жүжигчин.

Тэрээр 1962 онд «Оскар»-ын гадаад хэл дээрх киноны эмэгтэй шилдэг дүрийн шагнал хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

София Шиколоне 1934 оны 9-р сарын 20-нд Ромд ядуусын төрхөд төржээ. Түүнийг төрсний дараахан явуулын театрын жүжигчин эцэг нь эхийг нь орхисон байна. Эх нь охиноо аваад Неаполь хотын ойролцоох загас агнуурын төрсөн Поццуоли хэмээх жижиг хот руу явжээ. Софи бага залуу насаа тэнд ядуухан амьдралаар өнгөрүүлжээ. Сүүлд Италийн дуучин, телевизийн хөтлөгч болсон дүү Мария энэ хотод төржээ.

Залуу насандаа Софи өндөр, туранхай байсан тул түүнийг "Стеккетто" (орч. Алгана) гэж нэрлэдэг байсан ажээ.

Тэрээр 14 настай байхдаа орон нутгийн "Сайхан хүүхний" тэмцээнд оролцсон явдал түүний алдарт хүрэх замын эхлэл болжээ. Үүний дараа тэдний гэр бүл Ром хот руу буцаад нүүжээ.

1950 онд Софи «Италийн Мисс» тэмцээнд оролцож "Мисс Элеганс" (орч. Эрхэмсэг Мисс) тусгай шагнал хүртжээ.

Софи ээлжит гоо сайханы тэмцээний үеэр италийн продюссер Карло Понти-тай танилцаж гэрлээд, хөнгөмсөн кинонуудад тоглосон байна.

1950-иад оны дундуур Лорен "дэлгэцийн од" Италийн секс бэлэг тэмдэг болжээ. Түүний Энтони Куинны хамт тоголсон «Аттила» кино бол анхны гадаадад өргөнөөр гарсан кино юм. Сүүлд тэрээр Голливуудад уригдан очиж олон улсын хэмжээний кино од болсон байна.

1957-1972 онуудад жүжигчин Холливуудын секс-бэлэг тэмдэг алдартай Энтони Перкинс, Энтони Куинн, Кларк Гейбл, Питер Селлерс, Чарлтон Хестон, Пол Ньюман, Грегори Пек, Марлон Брандо, Питером О’Тул нартай хамт ажилласан байна.

Тэрээр алдарт найруулагч Витторио Де Сика-гийн кинонуудад тоглож амжилтанд хүрсэн гэдэг.

1970-аад оны хоёрдугаар хагаст Лорен дэлгэцэн дээр гарах нь багасан байна. 1984 оноос хойш ган нэг кинонд л тоглосон байна. 1979-80 онд тэрээр өөрийн намтар ном хэвлүүлж, түүгээр нь телевизийн кино бүтээсэн байна. 1982 онд тэрээр татвараас зайлсхийсэн хэргээр 18 хоногийн хорих ял авч байсан. Дараагийн жилүүдэд тэрээр дахин дурсамжийн ном бичиж, цуврал сүрчиг гаргасан байна. 1999 онд түүний "Жор ба дурсамж" ном хэвлэгдсэн юм.

2002 онд тэрээр өөрийн хүү Эдуардо Понти-гийн — «Зөвхөн бид хоёрын дунд» кинонд эмэгтэй гол дүрд тоглосон.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Итали маягийн гэрлэлт (1964),
  • Онцгой өдөр,
  • Чочара (1961),
  • Өчигдөр, өнөөдөр, маргааш (1963),
  • Наран цэцэг (1970).

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Нөхөр Карло Понти, хүүхдүүд охин Лучия Понти, хүү Витторио Понти