Стратегийн ордууд

"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.

1. Таван толгойн Чулуун нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.

2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.

4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.

5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.

9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.

10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.

12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.


2013 оны 5 дугаар сарын 30-ны засгийн газрын тогтоолоор 7 ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад нэмэхээр шийдвэрлэн Их хуралд асуудлыг дэвшүүлжээ.

Холбоосууд[засварлах | кодоор засварлах]

УИХ-ын 2007 оны 27-р тогтоол[permanent dead link]