Jump to content

Шивээ Овоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шивээ Овоо ХК
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани (Монголын хөрөнгийн бирж: [1])
Үүсгэн байгуулагдсан1990 он
Төв байрГовьсүмбэр аймгийн Шивээговь сум, Монгол улс
Удирдах хүмүүсЦ.Энхтүвшин (Гүйцэтгэх захирал)
Бүтээгдэхүүннүүрс
Ажилчид 487 (2025 он)
Салбар компаниШивээ Сервис ХХК
Цахим хуудасwww.shivee-ovoo.mn

Шивээ Овоо ХК нь Монголын төрийн өмчит хувьцаат компани юм. 1986 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс Шивээ Овооны хүрэн нүүрсний ордын геологи-хайгуулын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу тухайн үеийн ГУУҮЯ-ны харьяа Төвийн Геологийн Экспедиц 1986-1988 онуудад Шивээ Овооны нүүрсний орд газрын геологи хайгуулын нарийвчилсан судалгааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын нөөцийн комисс”-ын 33 дугаар тогтоолоор ордын геологийн нөөцийг тогтоосноор Шивээ Овооны нүүрсний уурхай нээх эхлэлийг тавьсан юм.

Шивээ Овооны орд нь Х-3 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамрагдана. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй “Шинэ Усны” хэсэг нь нүүрсний 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар нүүрсний I, II давхаргаас нийт 20 м зузаан олборлодог ба давхарга хоорондын завсрын хөрс дунджаар 6 м, давхаргуудад агуулагч 0.2–4.0 м-ийн зузаантай хөрсний үеүдийг ангилан авдаг. 1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны сайдын 11-р тушаалаар Хамгаалалт ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга Трестийн харьяалалд Шивээ Овооны нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргасан.

Шивээ Овооны хүрэн нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 260 км-т Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт Транс-Монголын төмөр замын дэргэд далайн түвшнээс дээш 1180-1230 метрт оршино. Орд нь зүүн хойноосоо баруун урагшаа сунаж тогтсон, уртаараа 35 км, өргөнөөрөө 15 км хэмжээтэй. Шивээ Овооны нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг, 2,7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. 3 үндсэн хэсгээс бүрддэг.

Шивээ Овоо ХК нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.7%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54.8%-ийг хангадаг, Монгол Улсын эрчим хүч, дулааны хамгийн том үйлдвэр “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50%-ийг хангаж буй, стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний уурхай юм.

Компанийн нийт хувьцааны 90 хувийг Монгол Улсын Засгийн Газар, 10 хувийг нь бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны төрийн төлөөллийг хэрэгжүүлж байна.

1990 онд Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ Овооны нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ. 1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ Овооны нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон.

ЭХГУУҮЯ-ны сайдын 1989 оны 5-р сарын 24-ны өдрийн 134 дүгээр тушаалаар "Хамгаалалт, ашиглалтын түр захиргаа" нэртэйгээр анх байгуулагдаж, уурхайн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд жилдээ 500000 тонн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай уурхай байхаар анхны зураг төсөл батлагдаж, улмаар уурхайн амыг 1990 оны 7-р сарын 31-ны өдөр анх удаа Монгол инженерүүдийн гараар нээжээ. Энэ өдрөөс эхлэн 1 жил 5 сарын дараа 770000 шоометр хөрс хуулж, 1991 оны 12 сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлож, 1993 оноос төслийн анхны хүчин чадлаа эзэмшсэн юм. Монгол Улсын Засгийн газраас тус уурхайг хувьчлах шийдвэр гаргасны дагуу 1995 оны 9-р сарын 22-ны өдөр "Шивээ Овоо" Хувьцаат компанийг байгуулав.

Шивээ Овоо уурхай

Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ Овооны нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12 сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссийн 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон.

1989 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Шивээговь хотхоны Хамгаалалт ашиглалтын түр захиргааны даргын анхдугаар тушаалаар анхны 47 ажиллагсдыг томилсон байна. Үүнээс ИТА-2, албан хаагч-3, бусад нь нярав, харуул, манаач, үйлчлэгч, жолооч зэрэг албан тушаалыг хаших болов.

Анхдагч арга хэмжээнүүд авагдсанаар уулын ажлын эхлэл /тоног төхөөрөмж, боловсон хүчин/ хангагдаж 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдөр /цагаан морин жилийн зуны адаг сард/ уурхайн ам нээх /гаргах/ ёслолын үйл ажиллагаа болжээ. ЭХУУҮГЯамны сайдын 1990 оны 11 дүгээр тушаалаар Хамгаалалт, ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга трестийн харьяалалд Шивээ Овооны нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарчээ. Уурхай байгуулагдсантай холбогдуулан бүтэц, зохион байгуулалтад зарим өөрчлөлт орж, 4 хэсэгтэй болсон байна:

  1. Нүүрс борлуулах /төмөр замын бригад бүхий/
  2. Засвар механик, авто гараж
  3. Аж ахуйн
  4. Хягдал ашиглах, нөөцийн бригад

1991 оны эхээр Өндөр хүчдэлийн 6 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авч, ЭКГ-5А экскаваторын угсралтыг дуусгасан. Монгол улсын хэмжээнд АНФО энгийн тэсрэх бодисыг анх удаа туршилт судалгааны ажлыг Шивээ Овооны нүүрсний уурхайд хийж эхлүүлсэн.

ЭХУУҮГЯ-наас Налайх дахь Уурхайн барилга трестийн харьяанд Шивээ Овооны нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарч монгол инженерүүдийн ур чадвараар бүтээн байгуулагдаж 1992 онд нүүрс олборлон эхэлсэн.

1995 оны 9 сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан "Шивээ Овоо" ХК болгон өөрчлөн зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 1631 гаруй хувьцаа эзэмшигчид хувьчлагдсан байна.

Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалт хийж 2 сая тонн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай болсон. Үүнд: 38 нэр төрлийн тоног төхөөрөмж, 17 цооног бүхий 2.7 км урттай коллекторын шугам, төмөргүйжүүлэх станц бүхий ус шүүрүүлэх барилга байгууламж, цахилгаан хангамж хэсэг гэх мэт.

Технологи дамжлагын нүүрс бутлах, ачих цогц системийг ашиглалтад оруулсан. Шинээр хоёр уурын зуух ашиглалтад оруулж компанийн ажлын байрны халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Технологи дамжлага болон засварын газар ашиглалтад орсноор шинээр 60 гаруй ажлын байр бий болсон.

Монгол Улсны Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Өндөр хүчдлийн 110 квт-ын дэд станц дамжуулах шугамын хамт, уулын уурын зуухны өргөтгөл, ЭШ-25/90, 150 айлын орон сууц халаалтын зуухтай нь Спортын танхим, Комацү бульдозерийн гараж, цайны газрыг ашиглалтад хүлээн авсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

2004 оны 9 сарын 11-ний өдөр 1.0 сая дахь тонн нүүрсээ олборлож 10 сарын 14-ны өдөр 1.0 сая тонн нүүрсээ борлуулсан. Монгол Улсын Түлш Эрчим Хүчний салбарын “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан. Монгол Улсны Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

“Шивээ Овоо” ХК үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

2.0 сая.тн нүүрс олборлон борлуулах ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт Өргөмжлөл” хүртсэн. Говьсүмбэр аймгийн 2008 оны “Тэргүүний байгууллага хамт олон”-оор шалгарсан. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн. Улаанбаатар төмөр замд оруулсан хувь нэмрийг үнэлж 2009 оны “Шилдэг үйлчлүүлэгч” өргөмжлөл хүртсэн.

Уурхай үүсэж хөгжсөний 20 жилийн ойг тэмдэглэж, 20 бүтээлч ажил хийв. Эрдэс баялаг Эрчим хүчний салбарын “Шинэ техник, технологи нэвтрүүлсэн шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарсан.

Нүүрс хатаах үйлдвэр, Авто-конвейерийн хосолсон 2.0км конвейерийн системийг байгуулж, ашиглалтад оруулав. 75 айлын орон сууцыг уурхайчдад хөнгөлөлттэй үнээр хувьчилсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Техник шинэчлэл хийж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 5 ширхэг Shacman автосамосвал, ОХУ-ын ЧТЗ Уралтрак үйлдвэрийн ПК-65 маркийн 5 м3 шанаганы багтаамж бүхий шинэ авто ачигчийг худалдан авсан. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолоор ”Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид нэгтгэсэн.

Техник шинэчлэл хийж ОХУ-ын БЕЛАЗ-7555В маркийн технологийн автомашин 4 ширхэг, Энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрт тэсэлгээний цооног цэнэглэгч машин 1 ширхэг, ЭШ-11/70 алхагч экскаватор 1 ширхэг худалдан авч ашиглалтад оруулсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн. Coal Mongolia-2014 нэрэмжит шагнал “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч компани”-иар шалгарсан.

2015 оны 2-р сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл авч 2015 оны 5-р сараас эхлэн тэсэлгээний ажлыг бие даан гүйцэтгэж эхэлсэн. “Хаялга” спорт клубийг 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн. Түүнчлэн Dressta-Т25 маркийн гинжит бульдозер, DX500 маркийн гидроэкскаватор, DL550 маркийн автоачигчийг худалдан авч ашиглалтад оруулсан. 2015 онд 60 айлын орон сууцыг уурхайчдад хөнгөлөлттэй үнээр хувьчилсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Нүүрсний стандартыг шинэчлэн батлуулсан. /”Шивээ-Овоо”-гийн уурхайн нүүрс, техникийн шаардлага-MNS-5096-2016/ Түүнчлэн Белаз брендийн 55 тоннын даацтай БЕЛАЗ-7555В маркийн технологийн автомашин 2 ширхэг, 130 тоннын даацтай БЕЛАЗ-75137 маркийн технологийн автомашин 3 ширхэг, 3 куб метр шанагатай ZL-50 маркийн дугуйт ачигч 1 ширхэг, 10 куб метрийн шанаганы багтаамжтай ЭКГ-10И экскаваторыг ашиглалтад оруулсан. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

45 хүний суудалтай “Хьюндай Юниверс” маркийн 2 тээвэр үйлчилгээний автобус, зам усалгааны машин худалдан авч ашиглалтад оруулсан. Түүнчлэн ус шүүрүүлэх D шугамын төсөл амжилттай хэрэгжсэн. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-100” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Техникийн шинэчлэл хийж “САТ 773Е” маркийн технологийн 4 ширхэг автомашин, “DM30 II” маркийн өрмийн машин, “SEM 922” маркийн автогрейдер худалдан авч ашиглалтад оруулсан. Түүнчлэн 60 хүний суудалтай цайны газрыг ашиглалтад оруулж, уурхайн эзэмшлийн байрнуудад гадна фасад, орцны засвар хийж ажилтнууддаа хөнгөлөлттэй үнээр хувьчилсан. ЭШ-25/90 алхагч экскаваторд автомат удирдлагын систем суурилуулж ТАК-ыг нэмэгдүүлсэн. Засгийн газрын 132 дугаар тогтоол гарч Мон П4 болон Мон П5 зээлийг тухайн уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний топ-150” аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсан.

4.5 сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ батлагдаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. 305 айлын орон сууцыг ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр хувьчлав. Техник шинэчлэл хийж 4 ширхэг технологийн автомашин худалдан авч ашиглалтад оруулахаар төлөвлөн ажилласан.

Техник шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж 5 ширхэг технологийн автомашин, тусгай зориулалтын 8 ширхэг техник нийт 13 ширхэг техник худалдан авч техник шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэв.

12-р сарын 25-ны өдөр “ДЦС-IV” ТӨХК-д 30 жилд 30.0 сая.тн, тухайн жилд 2045.0 мян.тн нүүрс нийлүүлэв.

Суурилагдсан хүчин чадлаас давсан дээд үзүүлэлт гаргасан. Нүүрс борлуулалт 109%-иар буюу 2182.3мян.тн хүрэв.

Хүчин чадлаас 19.6% буюу 2479 мян.тн нүүрс борлуулж нийт уулын ажлын дээд үзүүлэлт 16.3 сая.м3 уулын цулын ажил гүйцэтгэсэн. Монгол Улсад Уул Уурхайн салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Уурхайчдын баярыг тохиолдуулан Эрдэнэс Монгол нэгдлийн 2023 оны менежментийн үйлчилгээг сайн хэрэгжүүлэгч компаниар шалгарч “Оюу эрдэнийн цом”-ын эзнээр тодорсон.

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөлт, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, уулын ажлын бүхий л үзүүлэлтүүдээр дунджаар 110%-ийн биелэлттэй ажилласан.
  • 2.63 сая.тн нүүрс олборлон, борлуулж 11.0 сая.м3 хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн нь уулын ажлын түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоосон.
  • Түүхэндээ хамгийн олон тэсэлгээний ажил буюу 365 хоногт 542 удаагийн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэсэн.
  • Монгол улсын эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, вагон ачилтын хоногийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд 586м урттай, нэг цуваандаа 20 вагон ачих дагнасан хэрэглээний салаа төмөр замыг барьж ашиглалтад оруулсан.
  • Нүүрсний шинжилгээний лаборатори MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага дагуу Үндэсний итгэмжлэлийн төвөөс давтан итгэмжлэгдсэн.
  • Тусгай хамгаалалттай “Чойрын Богд” ууланд зэрлэг ан амьтан ундаалах хөв цөөрөм байгуулсан.
  • Уурхайн ашиглалт явуулж буй ордын шинэ усны хэсэгт олон улсын “JORC” стандартад нийцсэн геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн.
  • 2023 оны 1 дүгээр сараас эхлэн Санхүүгийн зохицуулах хороо “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын засаглалын кодексын хэрэгжилтийг үнэлэх болсон. Энэхүү үнэлгээг хагас жилд нэг удаа хийдэг ба 3 удаагийн үнэлгээгээр “Шивээ Овоо” ХК дараах байдлаар үнэлэгдсэн байна. 2024 оны компанийн засаглалын үнэлгээний тайлангаар компанийн засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч топ 20 компанийг нэрлэсэн ба “Шивээ Овоо” ХК 90.2 хувийн үнэлгээгээр 16-д жагсаж энэхүү топ 20 компанид багтсан.

Шивээ Овоо ХК-ийн дүрэмд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй бөгөөд үүний 1/3-ээс доошгүй нь хараат бус гишүүн байхаар тусгасан. Хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хурлын 4 дүгээр тогтоолоор сонгогдсон гишүүд ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх алба, хороод:

  • Аудитын хороо
  • Цалин урамшууллын хороо
  • Нэр дэвшүүлэх хороо

“Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс оруулсан санал, ТӨХ-ны 2009 оны 2/109 дугаар удирдамжийг үндэслэн “Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Шивээ Сервис” ХХК анх үүсэн байгуулагдсан.