Jump to content

Сугирын Идэрсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сугирын Идэрсүрэн нь Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
  • Их Монгол улсын 800, ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат залуу бөх Баярсайханы Жавхлансайханаар нэг, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн заан Чунагийн Бямбадоржоор хоёр давж гурвын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дашзэвэгийн Баасандоржид өвдөг шороодсон.
  • Их Монгол улсын 801, ардын хувьсгалын 86 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Сэрээтэрийн Эрдэнэбаяраар нэг давж хоёрын даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Бадмаабазарын Бадамдоржид өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2005 Өмнөговь аймгийн наадамд Сумын заан Т.Энхтайванаар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2007 Өмнөговь аймгийн наадамд тав давж шөвгийн дөрөвт үлдэн чимэг нэмсэн. 128
2010 Өмнөговь аймгийн наадамд Сумын заан Ш.Дарханбатад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
2016 Өмнөговь аймгийн наадамд Аймгийн заан Э.Нямаад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256