Сулейман ил хан

Сулейман хан (?-1345) бол Ил Хаант Улсын Чобанид угсааны ноёдын гаргаж ирсэн тоглоомын хаан юм. Тэр бол Хүлэгү ханы 3-р хүү Ёшмутын жич хөвгүүн юм. 1339 оны 5 сард Чобанид угсааны Хасан Күчэк түүнийг ил хаанаар зарлажээ. 1340 оны 6 сард Жалайр аймгийн Хасан Бузург ноёнтой Жагатуд байлдаж ялсан. 1341 онд Сарбадарууд холбоотон болж, Хасан Күчэк ноёны хараат болохоо илэрхийлснээр Сулейманыг дагах болсон. 1343 онд Хасан Күчэк нас барсан. Үүнээс болж түүний 3 хүүгийн дунд эрх мэдлийн дайн дэгдэж, энэ үймээний үеэр Сулейман хан, Жалайр аймгийн цэрэгт ялагдан Диарбакр хот руу зугтаж, тэндээ байсаар 1345 онд амиа алдсан.

Өмнөх
Сати бэхи
Ил хан Чубанидын тоглоомын ил хан
1340-1343
Дараах
Ануширван