Сутай хайрхан
| Сутай хайрхан | |
|---|---|
| Сутай уул | |
| Хамгийн өндөр цэг | |
| Өндөр | 4,220 м (13,850 фут)[1] |
| Үнэмлэхүй өндөр | 1,787 м (5,863 фут)[2] |
| Жагсаалт | Ультра |
| Солбицол | 46°37′03″N 93°35′39″E / 46.61750°N 93.59417°EСолбицол: 46°37′03″N 93°35′39″E / 46.61750°N 93.59417°E[1] |
| Газар зүй | |
| Байрлал | Монгол |
| Нуруу | Говь-Алтайн нуруу |
Сутай хайрхан -Монгол Улсын Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт 60 км урт сунаж оршдог Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талын уул юм. Су+тау гэсэн түрэг гарлын "Устай уул" үг гэсэн утгатай юм.
Ноён оргил Цаст Богд нь далайн түвшингээс 4220 метр.
Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт устай уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн "Сүүтэй уул" хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. 2008 оноос Их овоог тахиж Сутай хайрханыг Төрийн тахилгат уул болгосон билээ. Улаанбаатараас 1016 км зайд оршино.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- ↑ 1.0 1.1 Listed as "Sutay Uul" on Peaklist.org Татаж авсан: 2011-09-24
- ↑ "Sutai Uul" (Sutai) on Peakbagger Татаж авсан: 2011-09-24