Сүхбаатарын Ерөөлт
Appearance
Төрсөн өдөр | 1983 оны 10 сарын 2 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Дархан-Уул аймгийн Хонгор сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Аймгийн арслан |
Цол ахисан он жил | |
Аймгийн начин | 2009 |
Аймгийн арслан | 2012 |
Сүхбаатарын Ерөөлт нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.
Наадмын амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Ургамал сумын харьяат сумын заан Жалгирын Ганхуягаар давж хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Галбадрахын Батбаатарт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат сумын заан Цэвээнрэгзэнгийн Чинзоригоор, хоёрын даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн арслан Готовын Буянтогтохоор тус тус давж гурвын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатарт өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат сумын заан Ганболдын Болднямаар, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддоржоор тус тус давж гурвын даваанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Батмөнхийн Сангисүрэнд өвдөг шороодсон.
- Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат сумын заан Эрдэнэсүрэнгийн Батмагнайгаар, хоёрын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн харцага Санийдагвын Түвшинжаргалаар тус тус давж гурвын даваанд Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн арслан Шараагийн Мөнх-Одод өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]д\д | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2009 | Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. | 128 |
2012 | Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 192 |
2013 | Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Эрдэнэчулуунд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. | 256 |
2014 | Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
2017 | Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
2018 | Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн арслан С.Очирбатад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. | 256 |
2019 | Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |