Jump to content

Сүхбаатарын бунхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төрийн ордны өмнө байрлах Сүхбаатарын бунхан (2005 он)

Сүхбаатарын бунхан нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлаж асан Дамдины Сүхбаатарын бунхан юм.

Уг бунханг Х. Чойбалсанг нас барсны дараа 1952 онд барьжээ. Сүхбаатарыг 1923 онд нас барсны дараа Алтан өлгийд оршуулсан бөгөөд сүүлд тэндээс шилжүүлсэнтэй холбоотойгоор бунханд байх занданшуулсан шарилыг Сүхбаатар мөн эсэх талаар эргэлзэх хүн байдаг байв.

ОХУ-д байх Лениний бунхантай өнгө нь ялгаатай боловч, загвар нь төстэй. Энэ бунханд мөн Хорлоогийн Чойбалсангийн занданшуулсан шарил мөн хадгалагддаг байв. Сүхбаатар, Чойбалсан нарын шарилыг буддын шашны уламжлалын дагуу 2004 онд чандарлаж, бунханг буулгаад оронд нь 2005 онд Чингис хааны дурсгалд зориулан, Төрийн хүндэтгэлийн цогцолбор барьжээ.

 Commons: Сүхбаатарын бунхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.