Таацын гол
Хангайн нурууны өвөр хажуугаас усжих голууд дотроос хамгийн бага нь Таацын гол болно. Түүний урт нь 200 км, ус цуглуулах талбайн хэмжээ 9190 хавтгай дөрвөлжин км болно. Хангайн өврийн уулсын ам хавцлаас усжих жижиг гол горхиуд нийлэх тул хол урсах тусам усны нөөц эрс багассаар Нууруудын хөндийд оронгуут сэвсгэр хурдсанд шингэдэг. Зөвхөн зуны хур борооны үед Таацын цагаан нуурт хүрнэ. Усны сүлжээний нягт Нарийнтээл суманд 0.099 км/км2 , дундаж налуу 0.006 болно. Голын хөндийн төрх байдал Хангайн Өмнөд бэлийн бусад голуудтай төстэй бөгөөд 1-3 км өргөн хөндий зонхилно. Хангайн өмнөх голуудын адил 10-р сарын сүүлчээс эхлэн хөлдөж, 4-р сард мөс нь хайлах ба ихэнх хэсэгтээ ёроолгүй хөлдөж халиа үүснэ. Усны ерөнхий эрдэсжилт бага 178.0 мг/л зонхилно. Үүнээс үзвэл хүн, малын унд, газар тариалан усжуулах зэрэг аж ахуйн хэрэгцээнд ашиглаж болох юм.