Таван хошуу мал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Таван хошуу мал гэдэг нь монголчуудын эртнээс нааш гаршуулан өсгөн, ашиг шимийг нь хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг ерөнхийд нь нэрлэн хэлсэн үг юм.

Эртнээс нааш Монгол түмний гол амин зуулга нь мал аж ахуй болж ирсний хувьд монгол зон олон таван хошуу малаа их дээдэлдэг бөгөөд таван хошуу малыг нийтэд нь мөн таван эрдэнэ хэмээн хэлдэг.

Адуу, үхэр, тэмээ гурвыг бод мал гэх бөгөөд хонь ямааг бог мал гэнэ.

Таван төл[засварлах | edit source]

Таван хошуу малын төлийн нэрс:

Нэр Эцэг мал Эх мал Төл
1 Адуу Азарга Гүү Унага
2 Тэмээ Буур Ингэ Ботго
3 Үхэр Бух Үнээ Тугал
4 Хонь Хуц Эм хонь Хурга
5 Ямаа Ухна Эм ямаа Ишиг