Jump to content

Танака Кацүхико

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Танака Кацүхико (Япон: 田中 克彦, たなか かつひこ, 1934 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Японы монголч эрдэмтэн юм. Хёого мужийн Ябү-гүн, Ёока-чо (одоогийн Ябү хот)-д төрсөн. Хэл судлаач мэргэжилтэй бөгөөд Монголын тухай судалгаанаас гадна нийгмийн хэл судлалын талаар судалдаг. Хитоцүбаши Их Сургуулийн хүндэт профессор. 1957 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол хэлний ангийг төгссөн.

  • Тал нутаг ба хувьсгал - Монголын хувьсгалын 50 жил (草原と革命――モンゴル革命50年) 1971, 1984
  • Монголын хувьсгалын түүх (モンゴル革命史) 1971
  • Тал нутгийн хувьсгалчид - Монгол улс тусгаар тогтнох хүртэлх зам (草原の革命家たち――モンゴル独立への道) 1973
  • Монгол - Үндэстэн ба эрх чөлөө (モンゴル――民族と自由) 1992
  • Номунханы дайн (Халх голын дайн) - Монгол улс ба Манж-Го улс (ノモンハン戦争-モンゴルと満洲国) 2009 

Орчуулгын бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • Уно Харва Бөөгийн шашин - Алтай язгуурын үндэстнүүдийн ертөнцийг үзэх үзэл (シャマニズム―アルタイ系諸民族の世界像) 1971, 1989
  • Отто Мэнхэн-Хэлфэн Тувагаар аялсан тэмдэглэл (トゥバ紀行) 1996
  • Вольтер Хайссиг Монголын түүх ба соёл (モンゴルの歴史と文化), 1967, 2000
  • С.Н.Шишкин Халхын голын тулалдаан (ノモンハンの戦い) 2006

Хамтарсан орчуулга

[засварлах | кодоор засварлах]
  • Ц.Батбаяр Монголын орчин үеийн түүх (Ашимүра Такашигийн хамт, モンゴル現代史) 2002