Jump to content

Танжер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Танжер
طنجة
Танжер албан ёсны тамга
Хоч: 
Цэнхэр болон цагаан хот, Хоолойн хот, Умардын сүйт бүсгүй
Lua error in Module:Байршлын_газрын_зураг at line 526: Заасан байршлын газрын зургийн тодорхойлолтыг олж чадсангүй: "Module:Байршлын газрын зураг/өгөгдөл/Марокко" байхгүй байна.
Солбицол: 35°46′36″N 05°48′14″W / 35.77667°N 5.80389°W / 35.77667; -5.80389Солбицол: 35°46′36″N 05°48′14″W / 35.77667°N 5.80389°W / 35.77667; -5.80389
Улс Марокко
Бүс нутагТанжер-Тетуан
Засаг захиргаа
  Хотын даргаМунир Лаймури
Газар нутаг
  Нийт124 км2 (48 бээр2)
Хамгийн өндөр цэг
230 м (750 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2014)[1]
  Нийт947,952
  БайрМароккод 3-т[2]
  Нягтрал7,026/км2 (18,200/бээр2)
Иргэдийн нэршилТанжерчууд
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
Шуудангийн код
  • 90000
  • 90010
  • 90020
  • 90030
  • 90040
  • 90050
  • 90060
  • 90070
  • 90080
  • 90090
  • 90100
Бүсийн дугаар0539
Вэб сайтtanger.ma

Танжер (Амазигх: Tanja, эртний Бербер нэр: Tinji, араб: طنجة) нь хойд Мароккогийн хот бөгөөд 700,000 орчим оршин суугчтай (2008 оны тооллого). Газар дундын тэнгис Атлантын далайн уулзвар болох Гибралтарын хоолойн баруун үзүүрийн Хойд Африк талын эрэгт орших Спартел хошуунд оршино. Танжер-Тетуан бүсийн төв болно.

Манай эриний өмнөх 5-р зуунаас эхлэн олон соёл иргэншил, соёлтой харьцаж ирсэн тус хот нь нэн баялаг түүхтэй билээ. Финикийн суурингаас эхлээд 1950-иад оны тусгаар бүс нутаг хүртэл, Танжер нь олон соёлын огтлолцох газар байж ирсэн юм. Гэхдээ 1923 онд Танжерыг гадаадын колоничлогч хүчнүүдийн нөлөөгөөр олон улсын хотын статустай болгосны дараа Европ болон Америк, Энэтхэг зэрэг бусад тивийнхэн олноор шилжин суурьших болжээ.

Сүүлийн жилүүдэд тус хот хурдацтайгаар орчин үежиж, хөгжиж байна. Далайн эрэг дэх 5 одтой шинэ зочид буудлууд бүхий, Танжер хотын төв гэгдэх бизнес дүүрэг, мөн шинэ нисэх онгоцны буудал, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн зэргүүд сүндэрлэн босч байна. Танжерын эдийн засагт шинээр байгуулагдсан Танжер-мед боомт томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

 Commons: Танжер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 "Танжерын коммун" (англи хэлээр). Татаж авсан: 2024-05-10.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named citydefn