Тархины саажилт

Тархины саажилт (СТ) гэдэг нь тархины гэмтэл ба тархины бүтэц дэх гажгаас шалтгаалдаг булчин болон хөдөлгөөний хүндрэлүүдийг ерөнхийд нь хэлэх нэр томьёо юм.

Англиар Cerebral palsy гэдэг үг бөгөөд “Cerebral” гэдэг нь тархитай “Palsy” гэдэг нь хөдөлгөөн болон биеийн байрлалтай холбоотой юм.

Шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Тархины гэмтэл юм уу, тархины хэвийн бус хөгжлөөс үүсдэг. Энэ нь төрөхөөс өмнө, төрөх үед эсвэл төрсний дараа үүсэж болно.

Төрөхөөс өмнөх шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Жирэмсэн эх хорт бодис, цацраг идэвхт бодис, халдварт өвчинд өртөхөд үүснэ. Тухайлбал эхийн хэвлий дэх ургийн тархи үүсэж хөгжих эхний таван сардаа их эмзэг байдаг. Эх нь жирэмсэн үедээ халдвар авахад эрсдэл нэмэгдэнэ. Жишээлбэл улаан бурхнаар өвдөх байж болох юм. Жирэмсэн үедээ эхийн цусны даралт хэт их эсвэл хэт бага байх ч нөлөөлдөг. Хүчилтөрөгчийн дутагдал (ураг эхийн хэвлийд байх үед ба төрөх үед эрсдэл ихтэй байдаг. Тархины гэмтэл үүсгэхүйц цус харвалт ба төрөх үеийн хүчилтөрөгчийн дутагдал, төрөх үеийн тархины гэмтэл нөлөөлдөг. Тархиндаа халдвар авах нөлөө үзүүлдэг. Жишээлбэл менингит тусахад саажилт үүсдэг. Нярайн шар өвчнөөр хүндээр өвдөх, тугалганд хордох нөлөөлдөг. Түүнчлэн хахах, живэх гэх  мэт тархинд хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байх нь холбоотой байдаг.

Төрсний дараах шалтгаан[засварлах | кодоор засварлах]

Хугацаанаасаа өмнө төрөх эсвэл бага жинтэй төрөх нь ТС-тай болох бас нэгэн эрсдэлтэй хам шинж ба ихэр хүүхдүүд төрүүлэхэд мөн ТС-тай болох эрсдэл бий. Энэ эмгэг нь ген, удамшлаас шалтгаалдаггүй. Зарим тохиолдолд ТС-ын шалтгаан нь тодорхойгүй байдаг.

Эмгэг шинж тэмдэг[засварлах | кодоор засварлах]

ТС-тай хүүхдүүдийн хам шинжүүд нь эмгэгийн төрлөөсөө хамааран ихээхэн өөр өөр байдаг. Хам шинжүүд нэг бол их хөнгөн, эсвэл ид хүнд байх,зарим үед биеийн зөвхөн нэг тал, заримдаа хоёр талыг хамарсан, эсвэл гар, хөлийн аль нэгийг илүү хамарсан, мөн заримдаа гар, хөл хоёуланг нь хамарсан байх жишээтэй. Булчингийн тэнцвэрт байдал хэт их, хэт сул байх эсвэл хоёулаа нэг зэрэг байх нь гол хам шинж бөгөөд эдгээр өөр өөр бэрхшээлтэй тулгарахад нөлөөлдөг

Тохиолдол[засварлах | кодоор засварлах]

Тархины саажилт нь 300 хүүхэд тутмын нэгд тохиолддог.

  • ТС-тай хүүхдүүдийн 40%-50% нь дутуу төрсөн байдаг. Уг эмгэгийн шинж тэмдгүүд нь хоёр нас хүрэхээс өмнө илэрдэг бөгөөд зарим үед 3 сартайд нь ч илрэх үе бий.
  • ТС нь ихэнхдээ 3 наснаас өмнө оношлогддог.
  • ТС-тай хүүхдүүдийн 75% нь Спастик төрлийн ТС-тай байдаг.
  • ТС-тай хүүхдүүдийн 10-20% нь Атетоид ТС-тай байдаг.

Монгол орны хувьд тархины саажилт өвчний эмгэг хөдөлгөөнт /атетоид/ болон холимог чангаралттай хэлбэр нь илүүтэй тохиолддог.

Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]

Гэмтэл тархины аль хэсэгт байгааг харгалзан тархины саажилт байгаагаас дотор нь хэд хэд ангилдаг. Хэлбэр бүрийг тодорхойлох хөдөлгөөн болон биеийн байрлалын хүндрэлүүд нь харилцан адилгүй байдаг.

  • Чангаралттай хэлбэр
  • Атетоид хэлбэр
  • Атакси хэлбэр
  • Булчингийн сулралтай хэлбэр
  • Холимог хэлбэр

Чангаралттай хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Чангаралттай хэлбэрийн саажилт нь булчингийн чангарал буюу хөшингө байдлыг хэлэх бөгөөд хөдөлгөөн хийж эхлэх нь  хүндрэлтэй байдаг. Булчин нь хатууран чангарч хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй мэт болгодог. Суух, зогсоход шаардагдах булчинг хөгжүүлэх нь тэдэнд их хүндрэлтэй байдаг. Хөдөлгөөн хийхэд маш их чармайлт шаардагдана.

Тал саажилт[засварлах | кодоор засварлах]

Чангаралттай хэлбэрийг биеийн аль хэсэг гэмтсэнээс хамаарч дотор нь ангилна. Тал саажилт нь биеийн нэг талын гар, хөл нь саажилттай.

Бүтэн саажилт[засварлах | кодоор засварлах]

Бүтэн (дээд доод мөчний) саажилт: хөл нь гараасаа илүү саажилттай. Дөрвөн мөчний саажилт: Дөрвөн мөч болон их бие саажилттай.

Атетоид хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Дискинетик тархины саажилт гэдэг бас нэрлэдэг юм. Атетойд хэлбэрийн саажилт нь булчингийн тэнцвэрт байдал хэт чангаас хэт сул, хэт сулаас хэт чангын хооронд өөрчлөгдөх юм. АТС нь ихэнхдээ биеийн нэг хэсгээс илүүтэйгээр бүх биеийг хамардаг. Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь өөрийн хяналтгүй хөдөлгөөн хийх (хөдөлгөөнөө хянаж, удирдаж чадахгүй байх) юм. Эдгээр хэвийн бус хөдөлгөөнүүд нь хөдөлгөөний эвсэл шаардсан олон төрлийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Зарим үед нүүр, хэл болон хоолойны булчингуудад нөлөөлж мушилзах, таталдах, ярианы бэрхшээлүүд, шүлс гоожих зэрэг асуудлууд үүсдэг. Ялангуяа сэтгэлийн хөдөлгөөн ихэссэн болон цочрол авсан үед илүү их илэрнэ. Хүүхэд тайван байх үед намдана. Хамгийн сонирхолтой нь атетоид тархины саажилттай хүмүүсийн ихэнх хувь нь оюуны дундаас дээш чадамжтай байдаг.

Атакси хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Атакси хэлбэрийн саажилт нь тархины суурь хэсэгт бага тархины гэмтлээс болж үүсдэг. Бага тархи нь тэнцвэр болон хөдөлгөөний эвслийг зохицуулагч хэсэг юм. Тийм ч учраас атакси ТС нь хөдөлгөөний эвсэлд нөлөөлж; ихэнхдээ 4 мөч, их биеийг бүгдийг хамардаг. Атаксигийн шинж тэмдгүүд нь булчингийн тэнцвэрт байдал нь сул байх, тогтвортой биш байх, чичрэх, хол хол, том том алхах ба гуйвганах, салганах (нааш цааш болох өөрийн мэдэлгүй хийдэг биеийн зарим нэг хэсэг, ихэнхдээ гарын хөдөлгөөн).

Гипотониа буюу булчингийн сулралтай хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Булчингийн сулралтай хэлбэрийн саажилт нь булчин дэндүү сулбагар байхаас шалтгаалдаг эмгэг юм. Гипотониа гэдэг нь булчингийн тэнцвэрт байдал нь сул гэсэн үг юм. Гипотониа ТС-тай хүүхдүүд нь толгойгоо удирдаж чаддаггүй ба гар, хөл нь доош унждаг, үе мөчнүүд нь зөөлөн байх магадлалтай, рефлекс муутай, мөн алхах нь хүндрэлтэй. Гипотониа нь биеийн байрлалд муугаар нөлөөлж, амьсгалах, залгихад хүндрэл учруулдаг. Оюуны түвшинд бараг нөлөөлдөггүй.

Холимог хэлбэр[засварлах | кодоор засварлах]

Холимог хэлбэрийн саажилт нь тархины нэгээс илүү хэсэг нь гэмтсэнээс болж хөдөлгөөн, биеийн байрлалын олон өөр хүндрэлтэй тулгардаг хэлбэр юм. Жишээлбэл: спастик чангарсан саажилтаас болоод чангарсан булчинтай байж болох ба атетозоос шалтгаалж өөрийн хяналтгүй хөдөлгөөн хийх мөн хөдөлгөөний эвслийн хүндрэлүүдтэй байж болох юм.

Хүндрэл бэрхшээл[засварлах | кодоор засварлах]

Тархины саажилтаас шалтгаалж үүсдэг бэрхшээлүүд нь анзаарагдахгүй байх хөнгөн хэлбэрээс гүнзгий хэлбэр хүртэл олон янз байдаг.

  • Тархины саажилт нь халдварладаггүй, даамжирдаггүй (тархин дах гэмтэл цаашид нэмэгдэхгүй), боловч хам шинжүүд нь хүүхэд өсөх явцад өөрчлөгдөж болно.
  • Тархины саажилт нь төгс эмчлэгдэх боломжгүй, бүхий л амьдралын туршид үргэлжилдэг эмгэг юм.

Тохирсон боловсрол, (хөдөлгөөн) эмчилгээ ба туслах арга хэрэгслүүд ТС-тай хүний үр бүтээлтэй амьдрахад нь тус дэм болдог. Энэ эмгэг нь хүний наслалтыг богиносгохгүй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ өвчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ мэдрэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.