Тел-Авивын Их Сургууль

Тел-Авивын Их Сургууль
אוניברסיטת תל אביב
Уриаבעקבות הלא נודע
Байгуулагдсан он1956 он (1956)
ТөрөлУлсын, судалгааны
Академик холбооГазар Дундын Тэнгисийн Их Сургуулиудын Холбоо
ЕрөнхийлөгчАриел Порат [1]
Дэд ерөнхийлөгчРаанан Реин
Йоав Хеннис
Амос Элад
ЗахиралМордехай Кохен
Оюутан26,300 (2017)
Бакалавр15,715 (2013)
Аспирант11,577 (2013)
Доктор2,270 (2013)
БайршилТел-Авив, Израил
КампусХотын
ХэлЕврей хэл
ӨнгөнүүдХар ба Цагаан

Тел-Авивын Их Сургууль (ТАИУ) (еврей. אוּנִיבֶרְסִיטַת תֵּל אָבִיב‎, Унивэрситат Тел-Авив) — нь Израил улсын Тел-Авив хотод оршдог улсын их сургууль юм. 30,000 оюутан суралцдаг, Израилын хамгийн том их сургууль болно. Тел-Авивын баруун хойд хэсэгт байрладаг тус их сургууль нь 9 факультет, 17 сургалтын эмнэлэг, 18 урлагийн төв, 27 сургууль, 106 тэнхим, 340 эрдэм шинжилгээний төв, 400 лабораторийг багтаасан хотын сургалт, судалгааны төвтэй юм.

Тел-Авивын их сургууль нь мөн дэлхийн хамгийн том еврей их сургууль юм. 1956 онд боловсролын гурван байгууллага нэгдэж үүссэн. Анхны 170 акр талбай бүхий хотхоныг өргөтгөсөн бөгөөд одоо Тел-Авивын Рамат-Авив хорооллын 220 акр газрыг (89 га) эзэлж байна.[2][3]

Түүх[засварлах | кодоор засварлах]

1956 онд Тел-Авивын Эрх зүй, эдийн засгийн сургууль (1935 онд байгуулагдсан), Байгалийн шинжлэх ухааны хүрээлэн (1931 онд байгуулагдсан), Еврей судлалын хүрээлэн гэсэн гурван эрдэм шинжилгээний хүрээлэн нэгдсэнээр Тел-Авивийн их сургууль байгуулагджээ. Анх Тел-Авив хотын захиргаа удирдаж байсан тус их сургууль 1963 онд өөрөө удирдах эрхтэй болж, тэр жилээс 1971 он хүртэл Жорж С.Вайц анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллав.[4][5] Палестины Шейх-Мюнис хэмээх хуучин тосгоны буурин дээр 0.69 км2 талбайг хамарсан Рамат-Авивын хотхоныг тэр жил байгуулсан. Их сургуулийн ерөнхийлөгчөөр 1971-1977 онд Ювал Неэман, 1977-1983 онд Хаим Бен-Шахар, 1983-1991 онд Моше Мани, 1991-1999 онд Йорам Динштейн, 1999-2006 онд Итамар Рабинович, 2006-2009 онд Цви Галил, 2009-2019 онд Йосиф Клафтер нар ажиллаж байсан бол 2019 оноос хойш Ариэл Порат Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Тус их сургууль нь мөн Холон дахь Технологийн дизайны төв, Тел-Авив дахь Шинэ Эрдмийн коллеж, Афека Инженерийн коллеж зэрэг байгууллагуудыг удирддаг.

Алдартай хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Тэнхим[засварлах | кодоор засварлах]

Ариел Порат, Тел-Авивын их сургуулийн ерөнхийлөгч
Даниел Хамовиц
Исраэль Фриедман
Биньямин Исаак
Ариел Рубинштейн
Анита Шапира
Лев Валдман

Тэнхимийн алдартай гишүүд:

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Basch_Interactive (1980-01-01). "Office of the President | Tel Aviv University | Tel Aviv University". English.tau.ac.il. Retrieved 2020-02-18.
  2. Pullen, Lee and Lars Lindberg Christensen (2010). Postcards from the Edge of the Universe: An Anthology of Frontline Astronomy from Around the World. ESO. Page 96. ISBN 9783923524648.
  3. Bard, Mitchell Geoffrey and Moshe Schwartz (2005). 1001 Facts Everyone Should Know About Israel. Rowman & Littlefield. Page 95. ISBN 9780742543584.
  4. Who's who in Israel and in the work ... January 21, 2011. Retrieved September 29, 2011.
  5. Basch_Interactive (1980-01-01). "Presidents of Tel Aviv University | Tel Aviv University". English.tau.ac.il. Retrieved 2020-02-18.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Тел-Авивын Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан