Томас Бёрк
| |||||||||||||||
|
Томас Бёрк (англ. Thomas Edward Burke, 1875 оны 1 сарын 15 - 1929 оны 2 сарын 14) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, орчин үеийн олимпийн 100м, 400м-ийн гүйлтийн төрлийн анхны аварга юм.
Бёрк анхны олимпийн наадамд оролцохдоо Бостоны их сургуулийн оюутан байв. Нутагтаа 400м, 440 ярдын зайн гүйлтийн уралдаанд түрүүлж байсан ч олимпод оролцохоор ирэхдээ нэг их анхаарал татаж байсангүй. Гэтэл 100м-ийн уралдаанд олон шилдэг тамирчин оролцоогүй бөгөөд тэр дунд Бёрк шигшээ уралдаанд 12.0 секундын амжилтаар алтан медаль хүртсэн нь бүхнийг гайхуулав. Улмаар өөрийн гаршсан төрөл болох 400м-ийн урьчдилсан гүйлтэд 58.4, шигшээ гүйлтэд 54.2 секундын амжилт үзүүлэн 2 дахь алтан медалиа хүртсэн байна.
Олимпийн дараа Бёрк холын зайд гүйх болсон бөгөөд АНУ-ын оюутан тамирчдын 440, 880 ярдын зайн уралдаанд түрүүлж байв. Анхны олимпийн марафон гүйлтийн төрөл амжилттай болсонд сэтгэл нь хөдөлсөн тэрээр 1897 онд жил тутмын Бостоны марафоныг анх санаачлан зохион байгуулалцжээ.
Бёрк нь хожим өмгөөлөгч болсон бөгөөд спортын сэтгүүлч, хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажил эрхэлж байв.
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
- Wallechinsky, David. (1984). The Complete Book of the Olympics. New York: Penguin Books. pp. 3, 17.