Jump to content

Трийзен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Трийзен
Triesen
Трийзен далбаа
Трийзен сүлд
Лихтенштайн дахь Трийзен
Лихтенштайн дахь Трийзен
Map
Интерактив газрын зураг
Солбицол: 47°6′N 9°32′E / 47.100°N 9.533°E / 47.100; 9.533Солбицол: 47°6′N 9°32′E / 47.100°N 9.533°E / 47.100; 9.533
Улс Лихтенштайн
Сонгуулийн тойрогОберланд
ТосгонЛавена, Валюна
Засаг захиргаа
  Хотын даргаДаниела Эрне (VU)
Газар нутаг
  Нийт
26.47 км2 (10.22 бээр2)
Өндөр
512 м (1,680 фут)
Хүн ам
 (31-12-2019)[1]
  Нийт5,275
  Нягтрал200/км2 (520/бээр2)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)ТЕЗЦ
Шуудангийн код
9495
Бүсийн дугаар7002
ISO 3166 кодLI-09
Вэб сайтwww.triesen.li

Трийзен (Герман: Triesen дуудлага [ˈtʁiːzn̩], Лихтенштайн аялгаар: Tresa) нь Лихтенштайны Вант Улсын Дээд Лихтенштайн дахь суурин юм. Энэхүү суурин нь улсынхаа баруун урд талд орших бөгөөд ойролцоогоор 5000 гаран хүн амтай, вант улсдаа гуравт эрэмбэлэгдэнэ.

Трийзений нутаг дэвсгэр дээр оршин байсан суурингууд нь байгалийн гамшигт сүйдсэн болохыг тус улсын археологичид малтлагын явцад илрүүлсэн байдаг. Энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш ба учир нь урьдын агаарын дундаж температурыг өнөөгийнхтэй харьцуулбал нэлээд хэдэн хэмээр өндөр байснаас гадна байнга их хэмжээний аадар[2] буудаг байсантай холбоотой ажээ. 2005 онд суурин газрын анхны ул мөрийг хотын нутаг дэвсгэрээс олжээ. Энэ малтлагаар нэгэн барилгын ул мөр, мөн гал түлсэн газрын үлдэгдэл, байшинг тойруулаад хана маягийн аварга дэвсэг байсныг олжээ. Энэхүү малтлага хийгдсэн газрыг C14-Анализын аргаар хүрэл зэвсгийн дунд үе буюу өөрөөр хэлбэл нийтийн тооллын өмнөх 1600-1400 оны хооронд болохыг тогтоосон байна.

Энэ тосгон Ретиконы нурууны бэлд, мөстлөгийн үеийн дараахан нурсан уулын нуранга дээр, Райны талтай хиллэн оршдог. Трийзен тосгоны болон Лихтенштайны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2599 м-т өргөгдсөн Граушпиц (орч. саарал үзүүр) оргил юм.

Вадуц Трийзенберг
Швейцарын Вартау Хөрш суурин Трийзенберг
Бальцерс
 Commons: Трийзен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Bevölkerungsstatistik" (PDF) (Герман хэлээр). Amt für Statistik, Fürstentum Liechtenstein. 2017-06-30. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-06-09. Татаж авсан: 2026-06-24.
  2. Аадар бороо гэдэг нь цаг уур судлалын үүднээс бол нэг метр квадрат талбайд таван минутын дотор таван литрээс илүү эсвэл нэг метр квадрат талбайд жаран минутын дотор арван долоон литрээс дээш хур тунадас унахыг хэлдэг