Тужя
![]() Уламжлалт хувцастай Тужя эмэгтэйчүүд | |
Нийт хүн ам | |
---|---|
8,353,912 (2010 оны тооллого)[1] | |
Томоохон хүн амтай бүс нутаг | |
![]() ![]() (Хүнань · Хүбэй · Гуйжоу · Чунчин) | |
Хэлнүүд | |
Умард Хятад хэл Тужя хэл (уламжлалт) | |
Шашин | |
Голдуу Нуо ардын шашин |
Тужя (Хятад: 土家族 Tǔjiā Zú, tujia - «нутгийн»; өөрсдийн нэрийдлэг Bizika, «нутгийн оршин суугчид») — Хятадын төв хэсэгт (бүр тодруулбал Дотор газрын төв хэсэгт) төвлөн суурьшдаг угсаатны нийтлэг. 2000 онд 8,028,113 сая Тужя хүн бүртгэгдсэнээр болвол Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор ялган таньдаг 56 угсаатны 7-р олон тоотой нь болно.[2] Дөрвөн муж, хотын заагаарх Улин нуруунд нутагладаг. Тоочвол 32.9% нь Хүнанд, 7.1% нь Хүбэйд, 17.1% нь Гуйзоуд, 17.7% нь Чунцинд байна.
Тужя угсаатан эртний Ба улсын хойчис байж магадгүй. Тэдний төрөлх Тужя хэл Хятад-Төвөд язгуурын Төвөд-Бирм бүлэгт харъяалагддаг. Олон зуун жил Хятад улсын дотор Хятадуудтай хутгалдан суусны эцэст өдгөө Хятад хэлээр ярьдаг болоод төрөлх хэл нь 99% мөхжээ. Тайлбарлавал, 800 түм Тужя хүн байвч Хойд Тужягаар 7 түм, Өмнөд Тужягаар 1.5 мянга, нийт 81.5 мянган хүн Тужя хэлээр ярьж чаддаг гэж 2002 онд тооцоологджээ.
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ "中國2010人口普查資料". Архивласан огноо 2012-11-27. Татаж авсан: 2025-05-11.
- ↑ Хятадын статистикийн эмхэтгэл 2003