Тунамал чулуулаг
Тунамал чулуулаг нь чулуулгийн үндсэн гурван төрлийн нэг нь болох бүлэг чулуулагийг хэлнэ (нөгөө хоёр бүлэг нь магмын ба хувирмал чулуулаг). Энэ бүлгийн чулуулаг нь Дэлхийн газрын гадаргуугийн 75-80% бүрхэнэ. Түгээмэл тохиолдох тунамал чулуулагууд нь шохой, шохойн чулуу, доломит, элсэн чулуу, конгломерат, занар зэрэг болно[1].
Тунамал чулуулгийг гарал үүслээр нь бүр тодруулж хэлбэл тунамал чулуулаг үүсгэгч тундсын гарал үүслээр нь үндсэн 3 төрөлд:
- Хэмхдэст чулуулаг - чулуулгийн эвдрэлээр үүссэн
- Биохимийн гаралтай чулуулаг
- Химийн тундасжилтаар үүссэн чулуулаг гэж ангилна.
Тундас нь цаашид чулуужих процессоор (нягтрах процесс) тунамал чулуулаг болон хувирна.
Тунамал чулуулаг үүсэх
[засварлах | кодоор засварлах]Тунамал чулуулгийг үүсгэгч анхдагч эх үүсвэр, материалыг тунадас гэж нэрлэнэ. Тунадас нь газрын гадаргууд эсвэл усан сангийн ёроолд тунах замаар үүснэ. Тунамал чулуулаг үүсэх процесс нь доорхи үе шатыг дамжина. Үүнд:
- Тунадас үүсэх;
- Тунадас зөөгдөх;
- Тунадас хуримтлагдах;
- Диагенез — тунадас, тунамал чулуулаг болон хувирах;
Тунадас үүсэх
[засварлах | кодоор засварлах]Тунадас нь температурын хэлбэлзэл, ус, амьд организм зэргийн нөлөөгөөр уулын чулуулгийн өгөршлөөр үүснэ.
Тунадас зөөгдөх
[засварлах | кодоор засварлах]Үүссэн тунадас, ялангуяа газрын гадаргуу дээр үүссэн тунадас тухайн байрандаа хадгалагдан үлдэх нь ховор бөгөөд ихэнхи тохиолдолд зөөгдөнө. Салхи ба ус нь тунадас зөөх гол хүчин зүйл болно. Мөн хүндийн хүч, мөсөн гол, амьд организм зэргээр зөөгдөж болно.
Тунадас хуримтлагдах
[засварлах | кодоор засварлах]Тунадас нь зөөгдөж, газрын гадаргуугийн нам дор хэсэгт (хонхор, хотгор хэсэгт) хуримтлагдана. Тунадас нь жилд миллиметрээс (далай, тэнгисийн ёроолд) - хэдэн метр (томоохон уулын голын хөндийд) хүртэл зузаантайгаар хуримтлагдаж болно. Тунадас хуримтлагдсаны дараа, эхэлж хуримтлагдсан тундас нь түүнийг хучиж буй тунадсын үүсгэх даралтын нөлөөгөөр нягтран, үелэсэн бүтэцтэй болно (чулуужих процесс). Нягтрах явцад тундаст агуулагдах ус нь шахагдан гарна.
Диагенез
[засварлах | кодоор засварлах]Диагенез гэдэгт тундас хуримтлагдсаны дараагаар өөрөөр хэлбэл чулуужих процесстой зэрэгцэн, мөн чулуужих процессийн дараа явагдах төрөл бүрийн хими, физик, биологийн өөрчлөлтүүд, мөн цементлэгдэх үйл явцыг хамруулан ойлгоно.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд буюу хэмхдэст, химоген, биохимоген гэж хуваана.
Хэмхдэст чулуулаг
[засварлах | кодоор засварлах]Хэмхдэст чулуулаг нь бусад чулуулгийн хэмхдэс буюу жижиг хэсгээс үүснэ. Гол бүрдүүлэгч эрдүүд нь кварц, хээрийн жонш, амфибол, шаварлаг эрдсүүд байна.
Хэмхдэст чулуулаг нь хэмхдсийн хэмжээгээрээ доорхи төрлүүдэд хуваагдаж болно. Үүнд: аргиллит - хэмхдэсийн хэмжээ <0.002 мм, алевролит - 0.002-0.063 мм, элсэн чулуу - 0.063-2 мм, конгломерат, брекчи зэрэг нь 2-263 мм байна.
Биохемоген чулуулаг
[засварлах | кодоор засварлах]Энэ төрлийн тунамал чулуулаг нь тэнгисийн нөхцөлд үүсэх ба амьд организмын гаралтай карбонат материалыг агуулна. Шүр, моллюск, фораминифер зэрэг амьтад мөхсний дараа усан сангийн ёроолд хуримтлагдан, шохойн чулуу үүсгэдэг байна. Мөн нүүрс, шатдаг занар зэргийг энэ ангилалд хамруулж болно.
Химоген чулуулаг
[засварлах | кодоор засварлах]Тэнгис, нуурын усанд уусмал байдлаар агуулагдах элементүүд химийн замаар тундасжин галит, гипс, эвапорит зэргийг үүсгэнэ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Basic Sedimentary Rock Classification, by Lynn S. Fichter, James Madison University, Harrisonburg.VI;
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Sediment and Sedimentary Rocks." Sedimentary Rocks. (Memento 6. Тавдугаар сар 2010 цахим архивт) Retrieved on July 29 2007.
- Blatt, Harvey and Robert J. Tracy, 1996, Petrology: Igneous, Sedimentary and Metamorphic, Freeman, 2nd Ed. ISBN 0-7167-2438-3
- Folk, R.L., 1965, Petrology of sedimentary rocks PDF version. Austin: Hemphill’s Bookstore. 2nd ed. 1981, ISBN 0-914696-14-9
- Basic Sedimentary Rock Classification