Тунгалагийн Мөнхтуяа

Тунгалагийн Мөнхтуяа
Чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тунгалагийн Мөнхтуяа
Төрсөн огноо 1988 оны 8 сарын 29 (1988-08-29) (35 настай)
Өндөр 1.6 м
Төрсөн газар Булган, Тэшиг
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл Страткона 2012 -59 кг
Хүрэл Будапешт 2013 -59 кг

Тунгалагийн Мөнхтуяа (1988 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн) нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер цолтой, Монголын чөлөөт бөхийн тамирчин эмэгтэй юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мөнхтуяа 2007 онд Булган хотын Чин ван Ханддоржийн нэрэмжит "Эрдмийн өргөө" цогцолбор дунд сургууль, 2011 онд "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. 2008 оноос анх Эрдэнэт хотын "Хангарьд" клубт чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө "Аварга" БТДС-д харьяалагддаг.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

2012[засварлах | кодоор засварлах]

  • И.Ярыгиний нэрэмжит Алтан гран-при - хүрэл медаль
  • Mongolian Open - мөнгөн медаль
  • Дэлхийн АШТ - хүрэл медаль

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]