Jump to content

Турандот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Турандот" дуурийн анхны зарлах хуудас. 1926 он

Турандот дуурь (итал. Turandot) — Италийн зохиолч Карло Гоцци-гийн үлгэрийн зохиолоор алдарт хөгжмийн зохиолч Жакомо Пуччини-гийн 3 бүлэг, 5 үзэгдэлтэй дуурь юм. Либретто буюу цоморлогийг Жузеппе Адами, Ренато Симони нар бичжээ.

Анхны тоглолт 1926 оны 4-р сарын 25-нд Милан хотод Ла Скала-д болсон. Пуччини 1924 онд дуурийг дуусгахаасаа өмнө нас барсан бөгөөд дараа нь Турандотын бүх үзүүлбэрүүд зохиолчийн ноорог дээр үндэслэн Франко Альфано төгсгөлийн хэсгийг дуусгаж бичсэн байна.

Аль 1926 онд Турандот дуурийг дэлхийн олон хотод (Ром, Буэнос-Айрес, Рио-де-Жанейро, Дрезден, Вена, Берлин, Брюссель, Нью-Йорк) тоглож, 1927 онд Каир, Берн, Лондон, Прага, Будапешт, Стокгольмд тавьж байжээ. 1960-аад оны үеийн уран сайхны болон шүүмжлэлийн хувьд хамгийн амжилттай бүтээлүүд нь Турандот гүнжийн дүрд "Шведийн Валькири" Биргит Нилссон, Калафын дүрд "теноруудын хунтайж" Франко Корелли нарын дуулсанаар байсан гэдэг.

Турандот гүнж сопрано
Альтоум, хятадын эзэн хаан, ээцэг нь тенор
Төмөр, эрх мэдлээ өгсөн монгол угсааны хаан бас
Калаф, түүний хүү тенор
Лиу, боол сопрано
Пинг, их зөвлөх баритон
Панг, агуу мэргэ төлөгч тенор
Понг, тогооч тенор
Мандарин баритон

Турандот дуурь Монголд

[засварлах | кодоор засварлах]

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театр уг дуурийг анх 1990 онд тавьж удирдаач Жагваралын Бүрэнбэх удирдсан байна.