Есүхэй баатар: Засвар хоорондын ялгаа
Нэг ёаихёё Tags: Reverted Visual edit Mobile edit Mobile web edit |
Мхн Tags: Reverted Visual edit Mobile edit Mobile web edit |
||
Мөр 25: | Мөр 25: | ||
|buried = |
|buried = |
||
|}} |
|}} |
||
'''Есүхэй баатар''' (1130-аад онд төрж, 1170 онд нас барсан) нь [[Их Монгол Улс]]ыг үүсгэн байгуулагч [[Чингис хаан]]ы эцэг байжээ. Есүхэй баатар нь Хамаг Монголын [[Хабул хаан]]ы хоёр дахь хүү [[Бартан баатар]], гэргий [[Барга|баргуд]] овгийн [[Сунигул үжин]]<ref>Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188. </ref> нарын 3 дахь хүү болж төржээ. [[Хамаг Монгол]]ын [[Хутула хаан]] нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч [[Хиад Боржигин]] |
'''Есүхэй баатар''' (1130-аад онд төрж, 1170 онд нас барсан) нь [[Их Монгол Улс]]ыг үүсгэн байгуулагч [[Чингис хаан]]ы эцэг байжээ. Есүхэй баатар нь Хамаг Монголын [[Хабул хаан]]ы хоёр дахь хүү [[Бартан баатар]], гэргий [[Барга|баргуд]] овгийн [[Сунигул үжин]]<ref>Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188. </ref> нарын 3 дахь хүү болж төржээ. [[Хамаг Монгол]]ын [[Хутула хаан]] нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч [[Хиад Боржигин]] Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан [[Өэлүн үжин]] Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул ууган хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ. |
||
[[Монголын нууц товчоо]]нд үлдсэнээр Есүхэй баатар 1170 оны үед 9 настай хүү Тэмүжинг [[хонгирад]]ын Дай Сэцэний охин [[Бөртэ]]тэй сүй тавин орхиж буцах замдаа [[татар]] аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь [[Амбагай хаан]], Охинбархаг нарыг барьж [[Алтан улс]]ад өгч алуулж байжээ) дурьдаж байжээ. |
[[Монголын нууц товчоо]]нд үлдсэнээр Есүхэй баатар 1170 оны үед 9 настай хүү Тэмүжинг [[хонгирад]]ын Дай Сэцэний охин [[Бөртэ]]тэй сүй тавин орхиж буцах замдаа [[татар]] аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь [[Амбагай хаан]], Охинбархаг нарыг барьж [[Алтан улс]]ад өгч алуулж байжээ) дурьдаж байжээ. |
01:19, 5 Есдүгээр сар 2024-ий байдлаарх засвар
Есүхэй баатар | |
---|---|
Хамаг Монголын өргөмжлөгдөөгүй хан | |
Есүхэй | |
Хаанчлал | 1162-1170 |
Төрсөн огноо | тодорхойгүй |
Өнгөрсөн огноо | 1170 он |
Өмнөх | Хотула хан |
Удаах | Таргудай Хирилтуг |
Их хатан | Өэлүн |
Хатан | Сочигэл |
Эцэг | Бартан баатар |
Эх | Сунигул үжин[1] |
Ургийн овог | Хиад Боржигин |
Сүмийн цол | Лезу (烈祖)[2] |
Есүхэй баатар (1130-аад онд төрж, 1170 онд нас барсан) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны эцэг байжээ. Есүхэй баатар нь Хамаг Монголын Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар, гэргий баргуд овгийн Сунигул үжин[3] нарын 3 дахь хүү болж төржээ. Хамаг Монголын Хутула хаан нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч Хиад Боржигин Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан Өэлүн үжин Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул ууган хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ.
Монголын нууц товчоонд үлдсэнээр Есүхэй баатар 1170 оны үед 9 настай хүү Тэмүжинг хонгирадын Дай Сэцэний охин Бөртэтэй сүй тавин орхиж буцах замдаа татар аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь Амбагай хаан, Охинбархаг нарыг барьж Алтан улсад өгч алуулж байжээ) дурьдаж байжээ.
Есүхэй баатар Өэлүн, Сочигил нэртэй хоёр хатантай байсан бөгөөд Өэлүнээс хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, охин Тэмүлүн таван хүүхэдтэй, Сочигилээс Бэгтэр, Бэлгүтэй хоёр хүүтэй байжээ. Өэлүн үжнийг мэргидийн Их Чилэдү эхнэр болгон авч явах замд Есүхэй баатар өөрийн ах Нэгүүн тайж, дүү Даридай отчигины хамтаар булаан авж хатнаа болгож байжээ. Хожим үүгээр шалтаглан мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинийг булаан авч байсан байна. Хубилай Сэцэн хааны Чжиюаний гуравдугаар он буюу 1266 онд элэнц өвөг Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэн өргөмжилжээ.[4]
Өмнөх Хутула хаан |
Хамаг Монголын хан 1160?-1170 |
Дараах Таргудай Хирилтуг Чингис хаан |
Эшлэл
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188. 190.
- ↑ Хубилай хаан 1266 онд зарлиг гаргаж Есүхэй баатрыг Тэнгэрлэг язгуурт хаан цолоор нэхэж өргөмжлөн, сүмийн цолыг хятадаар Лезу гэж тогтоон, өвгөдийн сүмд тахих хууль гаргасан.
- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Нэгдүгээр боть. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. т. 188.
- ↑ https://mongoltoli.mn/history/h/431