Зоригт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.5.2) (робот Өөрчилж байна: zh:卓里克圖
б r2.7.3) (робот Нэмж байна: ru:Дзоригту-хан
Мөр 39: Мөр 39:
[[ja:イェスデル]]
[[ja:イェスデル]]
[[ko:이수데르 조리그투 칸]]
[[ko:이수데르 조리그투 칸]]
[[ru:Дзоригту-хан]]
[[zh:卓里克圖]]
[[zh:卓里克圖]]

05:12, 5 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Зоригт хаан
Хойд Юанийн хаан
Файл:YuanEmperorAlbumJorightuPortrait.jpg
Хаанчлал1388–1392
Хаан суусан1388
Бусад хэргэмЗоригт Хаан
ӨмнөхТөгстөмөр Усгал хаан
УдаахЭнх хаан
УлсХойд Юань
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрЕсүдэр?

Зоригт хаан (1358-1392) бол Их Монгол Улсын бутралын дараах Монголын хаан байв. Зоригтын хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. Зарим эрдэмтэд Зоригтыг Аригбөхийн үр удам болох Есүдэр бөгөөд Энх хаан нь Есүдэрийг залгамжилсан хүү нь юм гэдэг бол нөгөө хэсэг эрдэмтэд Энх хаан, Зоригт хаан нарыг өөр цолтой нэг хүн гэдэг. Үүнийг баримтлагчид нь Энхзоригт хаан ч гэх нь бий.

Төгстөмөр Усгал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усгал хааны үед сайд байсан Нэчэлай Мин улсад дагаар орж, 1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Дай-инд түүгээр удирдуулсан монгол хамгаалагчдын армийг (Гурван хамгаалагч ч гэдэг) бий болгосон. Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.

Ляодангийн хуучин хунтайж, Гурван хамгаалагчийн удирдагчдын нэг Ажашир. Энэ хүн 1389 оноос хойш Есүдэрт үнэнчээр зүтгэж байсан. 1392 онд Мингийн арми Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолж байв.