"1915 он"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
{{Аргын жил дараалал|1915|1910-д он|20-р зуун}}
<div align=center>
 
[[1913]] | [[1914]] | [[1915]] | [[1916]] | [[1917]]
'''(MCMXV)''' Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арвантавдугаар оны модон туулай жил. Григорийн он тооллоор буюу Латинаар Анно Домини гэж тоолдог болсноос хойшхи хоёр дахь мянганы 915 дахь жил. Хорьдугаар зууны 15 дахь жил, 1910-аад оны зургаа дахь жил.
</div>
 
== Онцлох үйл явдал ==
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 1 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагчийн суудалд Чарльз Уитман суужээ.
** Дэлхийн I дайн: Английн тэнгисийн цэргийн "Формидейбл" хөлөг онгож Дорсет орчимд болсон тулааны үеэр сөнөж, хөлгийн багийн 547 хүн амь насаа алдав.
** Алдарт эрдэмтэн Харри Худини галзуу хүнийг номхотгох зориулалттай хантаазнаас мултарч үзүүлэв.
* Нэгдүгээр сарын 2 - Хаант Орос улс Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг томоохон довтолгооныг Карпатын нуруунд хийв. Энэ тулаан дорно фронтод өрнөсөн голлох тулааны нэг байсан билээ.
** Хаант Оросын их ван Николай Хаант Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Дарданьелсын хоолойд тулалдаж байгаа Их Британийн армид дэмжлэг үзүүлж, хамтран тулалдах зарлиг буулгав.
* Нэгдүгээр сарын 4 - Канадын армийн анны анги нэгтгэлүүд дайны өрнө фронтод анх удаа нэвтэрч, тулаанд оролцжээ.
* Нэгдүгээр сарын 5 - Америкийн нисгэгч Жозеф Э.Карберри хос хөдөлгүүрт онгоцоор зорчигч тээвэрлэн 3,560 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
* Нэгдүгээр сарын 6 - Дэлхийн I дайн: Сарикамишийн тулаан: Хаант Оросын арми Оттоманы гуравдугаар армийн төв байрыг галдан шатаав. Улмаар дээд командлалын найман офицер, дунд тушаалын 108 офицер, 80 цэргийг олзолжээ.
* Нэгдүгээр сарын 8 - Канадын явган цэргийн байлдагч Х.Г.Беллингер Ипресийн тулаанд амь эрсдэж дэлхийн I дайнд амиа алдсан Канадын анхны цэрэг болов.
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Эмэгтэйчүүдийн энхтайвны нам байгуулагдав. 100 гаруй хүн оролцсон намын их хурлаар Жейн Аддамсыг даргаараа сонгожээ.
* Нэгдүгээр сарын 11 - Суецын сувгийн төлөөх тулаан: Оттоманы эзэнт гүрний дөрөвдүгээр арми Германы генерал Фридрих Фрайхерр Кресс фон Крессенсштайны удирдлага дор Палестины өмнөд хэсэгт тулж ирэв. Улмаар Синайн хойгт Египетийн арми цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэн байна.
* Нэгдүгээр сарын 12 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 204 хүний буюу олонхийн саналаар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
** Эль Сальвадор улсын ерөнхийлөгчөөр Карлос Мелендез тодров.
* Нэгдүгээр сарын 13 - Италийн Авеццано мужид рихтерын шаталбараар 6.5 баллын хүчтэй газар хөдөлж, 30,000 хүн амь насаа алджээ.
* Нэгдүгээр сарын 15 - Их Британийн "Дайны зөвлөл" Галлиполигийн хойгт үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан дайны шинэ фронтод тулалдах төлөвлөгөөг Уинстон Черчиллээс гаргуулахыг шаарджээ. Уг тулаанд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Египетийн арми хамтран оролцохоор болсон юм.
* Нэгдүгээр сарын 16 - Грекын хаан I Константин зарлиг гаргаж улс эх орондоо гавьяа байгуулсан иргэдэд олгох Хүндэтгэлийн одон бий болгож түүнийгээ "Гиоргийн одон" гэж нэрлэв. Эцгийнхээ нэрээр нэрлэсэн уг одонг 1973 он хүртэл энэ нэрээр нь олгож байгаад 1973 оноос хойш "Хүндэтгэлийн одон" гэж нэрлэх болжээ.
* Нэгдүгээр сарын 17 - Дэлхийн I дайн: Сарикамишийн тулаан: Оттоманы эзэнт гүрэн Сарикамишийг эзлэн авах сүүлийн оролдлогоо хийсэн ч амжилт олсонгүй. Тулаанд оролцсон Оттоманы гуравдугаар арми 42 мянган хүнээ алдаж, 7,000 цэрэг дайны шоронд, 800 хүн Оросын талд олзлогджээ. Харин Оросын талаас 16,000 хүн амиа алдсан байна.
* Нэгдүгээр сарын 18 - Японы ерөнхий сайд Шигенобү Окүма, Гадаад хэргийн сайд Такааки Като нар Хятадын Өвөр Монголын Манжуур хотын боомт, төмөр зам, уурхай, газрын доорх баялагыг хянах зорилгоор цэргийн тагнуул илгээхээр болов.
* Нэгдүгээр сарын 19 - Дэлхийн I дайн: Яссины тулаан: Хоёр хоног үргэлжилсэн тулаанд Британичууд ялагдал хүлээж бууж өгөв. Ингэснээр Германы Дорнод Африкын колонийн эзэмшлээ хадгалж үлдсэн байна.
** Францын зохион бүтээгч Жорж Клод хэзээ ч шатахгүй мушгиа гэрлийн чийдэн зохион бүтээж, патентжуулав.
* Нэгдүгээр сарын 22 - Дэлхийн I дайн: Морагийн бүслэлт: Германы мэдэлд байдаг Камерун улсын Мора хотыг холбоотны нэгдсэн арми бүслэв. Тус хотыг мэдэлдээ авахын тулд гангийн улиралыг ашиглан хүнс болон уснаас нь бүрэн тусгаарласан байна.
* Нэгдүгээр сарын 23 - Австри-Унгарын арми Карпатын нуруу руу 175,000 цэргийн нэмэлт хүчийг илгээжээ.
* Нэгдүгээр сарын 24 - Дэлхийн I дайн: Их Британийн их усан цэргийн сөнөөгч онгоцнууд Герамын тэнгисийн цэргийн "Блюхер", "Сайдитц" хөлөг онгоцнуудыг устган сөнөөв.
* Нэгдүгээр сарын 25 - АНУ дэлхийн түүхэнд анх удаа нэг эргээс нөгөө эрэг рүү телефон утасны дуудлага хийжээ. Александер Грам Беллийн зохион бүтээсэн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр Нью-Йорк хотоос Калифорни мужийн Сан Франциско хот руу хуучин туслах Томас А.Уотсон руу залгасан юм.
* Нэгдүгээр сарын 26 - Дэлхийн I дайн: Хаант Оросын арми Карпатын нуруунд Австри-Унгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгооноо эхлүүлэв.
* Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын Конгресс АНУ-ын Эргийн хамгаалалтын газрыг байгуулж, хүчний байгууллагын бүрэлдэхүүнд авчээ.
* Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн I дайн: Болимовын тулаан: Польшийн Болимов тосгонд болсон тулаанд Германы есдүгээр арми сөргөлдөгч талын эсрэг хорт хий ашиглажээ. Хэдийгээр хорт хий түгэн тархаж байсан ч Оросын арми дахин 11 анги нэгтгэлээр нэмэн сөрөг довтолгоо хийсэн юм. Германчуудын цацсан хорт хий өөрсдөд нь хүндээр тусч Германы талын 20,000 цэрэг хараагүй эсвэл харааны ямар нэгэн бэрхшээлтэй болжээ.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 1 - Их Британи улс иргэний үнэмлэхэнд анх удаагаа гэрэл зураг ашиглаж эхлэв.
** Америкийн уран бүтээлч Уиллиам Фокс Нью Жерси мужийн Форт Лий хотод "Фокс филм"-ийг байгуулжээ.
* Хоёрдугаар сарын 2 - Дэлхийн I дайн: Германы бөмбөгдөгч Вернер Хорн Канадын талд байрлах Вансеборогийн төмөр замын гүүрийг динамит ашиглан бөмбөгдөв. Нью-Брунсвик болон Мейн мужуудыг холбосон уг гүүр стратегийн өндөр ач холбогдолтой байсан юм. Канадын тал бөмбөг дэлбэлсэн Хорныг дараа өдөр нь баривчилсан байна.
* Хоёрдугаар сарын 3 - Польшийн баруунхойд нутагт орших Осовьек тосгоныг эзлэхээр Германы цэргүүд бүслэжээ.
* Хоёрдугаар сарын 4 - Өмнөд Африкад өрнөсөн тусгаар тогтнолын хөдөлгөөн Засгийн газарт бууж өгсөнөөр намжив.
** Германы хэвлэлд Германы тэнгисийн цэргийн дээд командлагч Хюго фон Поль Германы эрэг дагуу Их Британи, Ирландын усан онгоцнууд ихээр үзэгдэх болж, Герман улсад аюул занал учруулж байгааг анхааруулсан нийтлэл гаргажээ.
** Америкийн зохион бүтээгч Жон Г.А.Китчен онгоцны салхи чиглүүлэгчийг зохион бүтээж, патентжуулав.
* Хоёрдугаар сарын 8 - Найруулагч Д.У.Гриффитийн найруулсан "Үндэстэн мэндэлсэн нь" кино Лос Анжелес хотод дэлгэцэнд гарав. Уг кино 25 жилийн туршид олсон орлогоороо кино урлагийг тэргүүлсэн билээ.
* Хоёрдугаар сарын 12 - Оросын бөмбөгдөгч онгоц Ил Муромец онгоц Польшид туршилтийн нислэгээ үйлдэж эхэлжээ.
* Хоёрдугаар сарын 14 - Их Британийн нийслэл Лондон хотод Социалист орнуудын бага хурал зохион байгуулагджээ. Уг хуралд таван улсын 40 төлөөлөгч оролцсон байна.
* Хоёрдугаар сарын 15 - Италийн хөлбөмбөгийн Ливорно клуб байгуулагджээ.
* Хоёрдугаар сарын 21 - Канадын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Нелли МакКлуг Альберта мужид эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулав.
* Хоёрдугаар сарын 22 - Дэлхийн I дайн: Масурын голын тулаанд оролцсон Германы тэнгисийн цэрэг хүчтэй сөрөг довтолгоон хийж Оросын талаас 200,000 хүн хохирол амсчээ.
* Хоёрдугаар сарын 23 - Улс оронд нь гарсан хувьсгалт нөхцөл байдлын улмаас Гайти улсын ерөнхийлөгч Жозеф Давильмар Теодор албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
* Хоёрдугаар сарын 25 - Гайти улсын ерөнхийлөгчөөр Вильбурн Гуйллайме Сем сонгогджээ.
* Хоёрдугаар сарын 27 - Нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын алдарт "Шерлок Холмес" цувралын сүүлийн боть болох "Тосгоны айдас" ном хэвлэлтээс гарчээ.
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==
== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд нас барагсад ==
1,230

edits

Хажуугийн цэс