Тэрэг (шатар)
Appearance
Шатрын дүрсүүд | |
---|---|
Ноён | |
Бэрс | |
Тэрэг | |
Тэмээ | |
Морь | |
Хүү |
Тэрэг (Англи: Rook, ♖♜) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
Анхны байрлал
[засварлах | кодоор засварлах]Тоглоомын эхэнд цагаан тэргүүд a1, h1, хар тэргүүд a8, h8 нүдэнд байрлана.
- Тэргийг R гэж тэмдэглэнэ.
Нүүдэл
[засварлах | кодоор засварлах]- Үндсэн зарчим
- Босоо, хөндлөн чиглэлд дурын нүдэнд бууж чадна.
- Зураг 1 : Тэрэгний хөлд айлын дүрс байвал уг дүрсийг идэж чадна.
- Идсэний дараа тухайн дүрс байсан нүдэнд бууна.
- Зураг 2 : Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
- Зураг 3 : Бусад дүрсийг давж нүүж чадахгүй.
Үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]Ноён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү | |
---|---|---|---|---|---|---|
Дүрсүүдийн үнэлгээ | ∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
- Энэ үнэлгээ нь абсолют биш бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгддөг.
Онцлогууд
[засварлах | кодоор засварлах]- Тэрэг нь өргийн эхэнд нэг их чухалд тооцогддоггүй, харин өрөг өрнөхийн хэрээр хэрэгтэй болж, өргийн төгсгөлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийдөө ноёноос гадна хүүнүүд, мөн тэрэг үлдэж хоцрох нь элбэг байдаг.
- Айлын хүүг бэрс гаргахаас сэргийлэх эцсийн арга нь ихэнхдээ тэргээрээ идэх явдал байдаг.
- Хос тэргээр эсрэг талын ноёнг мадлаж чадна.