Тянь Жуанжуан
Тянь Жуанжуан 田壮壮 | ||
Тянь Жуанжуан 2009 онд | ||
Иргэншил | Бүгд Найрамдах Хятад Ард Улс | |
Төрсөн огноо | 1952 оны 4 сарын 23 | |
Төрсөн газар | Бээжин, Хятад улс | |
Танил үе | 1982—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | кино найруулагч, жүжигчин, продюсер |
Тянь Жуанжуан (хял. 田壮壮; ханз. 田壯壯; латин галиг Tián Zhuàngzhuàng, 1952 оны Дөрөвдүгээр сарын 23, Бээжин, Хятад улс[1]) — Хятадын кино найруулагч, жүжигчин, продюсер.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тянь нь 1952 онд Бээжинд төржээ. Түүний эцэг Тянь Фан нь Хятадын кино урлагийн 1930-аад оны үеийн алдарт жүжигчин бөгөөд 1949 онд Бээжингийн Киноны Студийн захирал болсон юм. Түүний эх Юу Лан нь мөн жүжигчин байсан бөгөөд сүүлд Бээжингийн Хүүхдийн Киноны Студийн захирал болсон юм.
Тэрбээр эхлээд 1968 онд Ардын Чөлөөлөх Армид элсэн гурван жил алба хаасан байна. Тэрээр сонирхогч фото зурагчин байснаа Бээжингийн Хөдөө Аж Ахуйн Кино Студид туслах кино зураглаачаар ажиллаж байгаад 1978 онд Бээжингийн Кино Урлагийн Академид элссэн.
Тянь олон улсад алдаршуулсан бүтээлүүд нь түүний эксперименталь, авангард баримтат кинонууд болох «Ангийн талбарт» (1985), «Адууны хулгайч» (1986) хоёр юм. Энэ хоёр кино нь хоёул Хятадын жижиг ястны тухай харуулсан бүтээл билээ. Түүний энэхүү бүтээлүүдийг Хятадын засгийн газраас хорьсон байна.
Тянь «Гудамжны хөгжимчид» (1987) «Ли Лианин – Хааны түшмэл» (1991) зэрэг киног эс тооцвол түүний кинонуудыг гаргах зөвшөөрөл их удаж байж олддог байжээ. Гэвч «Цэнхэр цаасан шувуу» (1993) нь Хятадад жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Энэ нь "Зуун цэцэг дэлгэрэг" хөдөлгөөний талаар өгүүлэх агаад Соёлын хувьсгал, 1950 болон 1960-аад оны Хятадын социалист бодлогыг эсэргүүцсэн өнгө аястай хийгдсэн хэмээн Хятадын засгийн газраас хорьж, гадаад руу эвлүүлгэнд явуулахаас хүртэл татгалзаж байжээ. Сарын дараа тэрээр Хятадын засгийн газрын хар дансанд орсон 6 найруулагчийн нэг болсон юм. Тэрээр энэ үеэс эхлэн удаан хугацаанд кино найруулагчаар ажиллаагүй юм.
Энэ цагаас эхлэн Жуанжуан нилээн хугацаанд шинэ залуу найруулагчдын кинонд продюсерээр ажиллаж байжээ. 2002 онд «Бяцхан суурингийн хавар» хэмээх киног найруулсан бөгөөд дэлхийн шүүмжлэгчид уг киног таалан хүлээн авчээ.
Тянь 2004 онд өөрийн дуртай сэдэв болох бага ястнуудын талаар дахин нэгэн баримтат кино бүтээжээ. Энэ кино нь Юньнань болон Төвөд дэх хүмүүсийн аж амьдралыг өгүүлэх «Дэламу» нэрт кино байлаа.
2006 онд тэрээр «Го мастер» нэрт уран сайхны киног Го шатрын их мастер Го Сэйгений намтарчилсан бүтээл ажээ.
Түүний 2009 онд найруулсан «Дайчин ба чоно» бүтээлд эртний хятадын дайчин эр чоно шүтлэгт нууцлаг нүүдэлчин аймагтай таардаг тухай өгүүлэх аж.
Онцлох бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «Ангийн талбарт» Хятад: 猎场扎撒 (1985)
- «Адууны хулгайч» Хятад: 盗马贼 (1986)
- «Гудамжны хөгжимчид» Хятад: 鼓书艺人 (1987)
- «Ли Лианин – Хааны түшмэл» Хятад: 大太监李莲英 (1991)
- «Цэнхэр цаасан шувуу» Хятад: 蓝风筝 (1993)
- «Бяцхан суурингийн хавар» Хятад: 小城之春 (2002)
- «Дэламу» Хятад: 茶马古道:德拉姆 (2004)
- «Го мастер» Хятад: 吴清源 (2006)
- «Дайчин ба чоно» Хятад: 狼灾记 (2009)
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ „Tian Zhuangzhuang“. Encyclopedia of Contemporary Chinese Culture
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Тянь Жуанжуан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Тянь Жуанжуан — Internet Movie Database
- Тянь Жуанжуан — Allmovie
- Тянь Жуанжуан — TCM Movie Database