Түмэн-Өлзийн Баярмагнай

Түмэн-Өлзийн Баярмагнай нь Увс аймгийн Улаангом суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Түмэн-Өлзийн Баярмагнай
Төрсөн өдөр1970 оны 7 сарын 4 (1970-07-04)
(одоо 53 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Улаангом сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн заан1994
Аймгийн арслан1995

Барилдааны амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Ардын хувьсгалын 70 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн заан С.Батсүхээр нэг давж хоёрын даваанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын заан П.Сүхбатад өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 71 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат залуу бөх Ж.Ганзоригоор нэг давж хоёрын даваанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат улсын начин А.Ганбаатарт өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 80 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат залуу бөх Б.Бямбалуугаар нэг давж хоёрын даваанд Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат сумын заан Ж.Ганзолбоод өвдөг шороодсон.
  • Их Монгол улсын 800, ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат залуу бөх Д.Нямдоржоор нэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат аймгийн начин И.Отгонбаатараар хоёр давж гурвын даваанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат улсын начин Ц.Сумъяабэйст өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат сумын заан Б.Тулгад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
1994 Увс аймгийн баяр наадамд улсын заан Ө.Тулгаад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн 128
1995 Увс аймгийн баяр наадамд улсын начин Д.Төрмөнхөөр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1998 Увс аймгийн баяр наадамд залуу бөх Х.Тэсхүүд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1999 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2002 Увс аймгийн баяр наадамд аймгийн начин Ю.Баттогтоход өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
2003 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2004 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128