Төмөрбаатарын Пүрэвсүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Төмөрбаатарын Пүрэвсүрэн нь Говьсүмбэр аймгийн харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. 1992 оны 06 сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Төмөрбаатарын 5 дахь хүү болж мэндэлсэн. 1999-2009 онд Сүмбэр сумын 1-р сургуулийг, 2009-2013 онд Монгол Улсын Их сургуулийг Эдийн засгийн онолын мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

Тэрээр бага насандаа өөрийн ах нар, эгнээнийхээ хүүхдүүдтэй бөхөөр барилдаж байсан нь бөх болох үндэс суурь нь болсон. Тэрээр 2008 оны Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж 7 давж түрүүлэн "Улсын шонхор" цолыг хүртэж анхны том амжилтаа гаргаж байжээ. Тэрээр Монгол Улсын их сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд 4 жил дараалан түрүүлсэн.

Улмаар 2009 онд “Сумын начин”, 2010 онд Дорноговь аймгийн тойргийн барилдаанаас “Аймгийн начин”, 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ой, “Боржигин-2011” наадамд 6 даван шөвгөрч “Аймгийн харцага”, 2012 онд Говьсүмбэр аймгийн тойргийн барилдаанаас “Аймгийн заан”, тус ондоо Говьсүмбэр аймгийн Баяр наадамд түрүүлж 20 насандаа “Аймгийн арслан” цол хүртсэн. Улмаар 2014 онд Дорноговь аймгийн баяр наадамд 7 давж үзүүрлэн, 2015 онд Дорноговь аймгийн баяр наадамд 6 давж шөвгөрч чимэг нэмсэн. Улсын их баяр наадамд 2016 онд анх удаа зодоглохдоо 3 давж, 4-ын даваанд улсын начин Д.Лхагвадоржид, 2017 оны үндэсний их баяр наадамд 2 давж 3-ын даваанд улсын начин Л.Лха-Очирт өвдөг шороодоод байна.

Т.Пүрэвсүрэн арслан 2016 оноос эхлэн бөхийн багштайгаар үндэсний бөхийн спортоор тууштай хичээллэн барилдах болсон нь барилдааны амжилтад нь эерэгээр нөлөөлж байна. Одоо улсын харцага Г.Элбэгийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2011 Говьсүмбэр аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 256
2012 Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн начин Б.Эрдэнэбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2014 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2015 Дорноговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2018 Говь-Сүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрсөн. 256