Ёндонгийн Эрдэнэжаргал

Ёндонгийн Эрдэнэжаргал нь Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2006 Улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Г.Ганхуягтай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. 1024
2007 Улсын наадмын гурвын даваанд улсын харцага Т.Мөнгөнцоожид амлуулан барилдаж өвдөг шороодсон. 512
2008 Улсын наадмын хоёрын даваанд аймгийн арслан Ө.Бат-Оршихтой оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. 512
2009 Барилдаагүй өнжсөн
2010 Барилдаагүй өнжсөн
2011 Улсын наадмын тавын даваанд улсын заан М.Баяржавхланд амлуулан барилдаж өвдөг шороодсон. 1024
2012 Улсын наадмын дөрвийн даваанд улсын заан Б.Сайнбаяртай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. 512
2013 Улсын наадмын гурвын даваанд улсын заан Б.Сайнбаярт амлуулан барилдаж өвдөг шороодсон. 512
2014 Барилдаагүй өнжсөн 512
2015 Барилдаагүй өнжсөн 512
2016 Улсын наадмын хоёрын даваанд аймгийн начин Х.Дарханбаатартай оноолт тааран барилдаж өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2005 Дорноговь аймгийн баяр наадамд сумын заан Ч.Батчулуунаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2008 Дорноговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2009 Дорноговь аймгийн баяр наадамд сумын заан Т.Буянжаргалд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
2010 Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2014 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Т. Пүрэвсүрэнгээр найм даван түрүүлж "Аймгийн хурц арслан" чимэг хүртсэн. 256
2018 Дорноговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256

Бөхийн удам[засварлах | кодоор засварлах]