Удо Баркман

Удо Б.Баркман (Герман: Udo Barkmann: 1955 онд Зүүн Германд төрсөн) нь Германы монголч эрдэмтэн, доктор, профессор, нийтлэгч. БНАГУ-ын Хумболдтын Их сургуулийг монгол судлал-түүхч, МУИС-д монгол, манж хэлний мэргэжлээр суралцаж төгссөн.

1985–1994 онуудад Берлиний Хумболдтын Их сургуулийн Ази, Африкийн судалгааны салбарт ажилласан.

1996-1997 онд Германы судалгааны сан (Deutsche Forschungsgemeinschaft), 2001-2008 болон 2009-2013 онуудад МУИС-ийн Нийгмийн ухааны Монголын түүхийн тэнхимд зочин профессор, Германы Эрдэм солилцооны албаны төлөөлөгчөөр ажилласан.

Монголын түүх, геополитикийн талаар олон ном, өгүүлэл бичсэн эрдэмтэн.

Цол, шагнал[засварлах | кодоор засварлах]

Түүнийг Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хүндэт профессор цолоор өргөмжилсөн.

2021 онд Монгол улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртсэн.