Уильям Бёрнс
Уильям Жозеф "Билл" Бёрнс (англи. William Joseph "Bill" Burns; 1956 оны 4-р сарын 4-нд АНУ-ын Умард Каролина мужийн Форт-Брэгг цэргийн баазад төрсөн) - америкийн төрийн зүтгэлтэн, дипломат. Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргааны үед АНУ-ын Тагнуулын төв газрын дарга.
2011-2014 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн 2009 оны 1-р сарын 20-21-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн. ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд (2005-2008), Иордан дахь АНУ-ын Элчин сайд (1998-2001).
Намтар
[засварлах | кодоор засварлах]У.Бёрнсын эцэг нь АНУ-ын Армийн хошууч генерал байсан.
Бёрнс Ла Саллийн нэрэмжит сургуульд сурч 1978 онд түүхийн ухааны бакалавр хүртсэн байна. 1981 онд магистер, докторын зэргийг Оксфордын Их сургуульд хүртсэн байна. Тэр сургуульд тэрээр Маршаллын тэтгэлэг хүртдэг байжээ. Оксфордод олон улсын харилцаа судалсан байна.
1982 оноос дипломат албанд байсан.
1998-2001 онд Иорданид суугаа АНУ-ын Элчин сайд.
2001-2005 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудлаарх туслах.
2005-2008 онд ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд.
2008-2011 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч.
2015 оноос "Олон улсын энхтайвны төлөө Карнеги Сан"-гийн ерөнхийлөгч байсан.
2021 оны 1-р сарын 11-нд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Тагнуулын Төв газрын даргаар Уильям Бёрнсыг томилж буйгаа зарласан. 3-р сарын 18-нд АНУ-ын Сенат нэр дэвшигч Бёрнсыг баталсан. У.Бёрнс АНУ-ын Тагнуулын Төв газрын даргаар томилогдсон анхны мэргэжлийн дипломат хүн болжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Уильям Бёрнс орос, араб хэлний мэдлэгтэй. Эхнэр Лиза Карти (англи. Lisa Carty), Элизабет, Сара гэж хоёр охинтой.