Jump to content

У Зэ Тянь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(У зетянь-с чиглүүлэгдэв)
У Зэ Тянь
Их Жоу улсын хуанди

Жоу У Зэ Тянь хуанди
Хаанчлал690 оны 10 сарын 16 - 705 оны 2 сарын 22
Бүтэн нэрУ Мэйнян, хожим У Жао болгож өөрчилсөн.
Төрсөн огноо624 оны 2 сарын 17
Төрсөн газарТан улс, Шиань хот
Өнгөрсөн огноо705 оны 12 сарын 16
Өнгөрсөн газарТан улс, Луоян
ОршуулсанЧяньлин бунхан
УдаахТан Жунзун
ХүүхэдТан Жунзун
Тан Рүйзун
ЭцэгУ Шихуо Индин гүн
ЭхЯн овогт
УлсУ Жоу улс
Ургийн овогУ овог
Сүмийн цолНэхэж өгөөгүй.

У Зэ Тянь нь Тан улсын Тайзун, Гаозун хаадын татвар эм, их хатан нь байсан.

Түүний жинхэнэ нэр нь У Мэйнянь гэдэг бөгөөд Индин гүн У Шихуогийн охин юм. Түүнийг 638/639 оны орчимд хааны ордны шивэгчин болгосон. 649 онд Тайзун хаан нас барахад тэр дөнгөж ордны авхайн зэрэгтэй байсан бөгөөд дөнгөж шивэгчингээс дээгүүр зэрэгтэй байсан. 649 онд бусад хүүхэд гаргаагүй татвар эмсийн хамтаар Ган Е сүмд очиж лам болсон. Гэсэн хэдий ч ямар нэгэн аргаар Гаозун хааны сэтгэлийг татаж чадаад буцаж хааны ордонд орсон. Тэр үеэс эхлээд хааны татвар эм болж, 652 онд Ли Хун ханхүүг төрүүлж, 655 онд Андин гүнжийг төрүүлсэн. Андин гүнжийн гэнэтийн үхлийг Ван хатанд тохож түүнийг зайлуулснаар 655 онд Тан улсын их хатан болжээ. Их хатан байх үедээ эрх мэдлээ хадгалах үүднээс маш олон хүн хорлож алсан байдаг. Тэр дотор өөрийнх нь 2 хүү, 1 охин, эгч дүүс, сурвалжит сайд ноёд, өөрийн бэрүүд, Гаозун хааны бусад татвар, хан хөвгүүд, Тайзун хааны дүү нар гэх мэт олон хүн түүний нөлөөгөөр амиа алджээ. 684-690 онд засгийн эрхийг атгаж, өөрийн хөвгүүдийг хаан болгож, улс орныг далдаас захирсан. Энэ бүгдийн эцэст 690 онд өөрийгөө хаан ширээнд залж, Тан улсын нэрийг Жоу улс гэж солиод өөрийг Жоу улсын эзэн хаан болгожээ. 15 жил хаанчлахдаа Тан улсын Тайзун, Гаозун хаадын эзэлсэн Когурё, Баруун Түрэг, Зүүн Түрэг, Кидан, Уйгур, Басмал, Харлиг, Зүрчид газрыг алдаж, улс төрийн тогтворгүй байдалд хүрсэн. Энэ учраас 705 онд хаан ширээнээс огцорсон. 706 онд нас баржээ.

  • Элэн өвөг: У Хэжэ (武克已), нэхэж хүртээсэн цол нь Чэн эзэн хаан 成皇帝. Тахилын нэр нь Яньзү 嚴祖.
  • Элэн эмэг: Пэй ахайтан. У Хэжэгийн эхнэр. Нэхэж хүртээсэн цол нь Чэнжуан хатан хаан (成莊皇后)
    • Хуланц өвөг: У Жүйчан (武居常), Жяньжин эзэн хаан 章敬皇帝. Тахилын нэр нь Сүзү 肅祖.
    • Хуланц эмэг: Лиү ахайтан. У Жүйчаны эхнэр. Нэхэж хүртээсэн цол нь Жанжин хатан хаан (章敬皇后)
      • Элэнц өвөг: У Жянь (武儉), Нэхэж хүртээсэн цол нь Жао ань эзэн хаан 昭安皇帝. Тахилын нэр нь Лиэзү 烈祖.
      • Элэнц эмэг: Сүн ахайтан. У Жянь-ий эхнэр. Нэхэн хүртээсэн цол нь Жао ань хатан хаан (昭安皇后).
        • Өвөг эцэг: У Хуа (武華), Вэньмү эзэн хаан цолыг нэхэн шагнасан 文穆皇帝. Тахилын нэр нь Шуаньзү 顯祖. 4 хүүтэй.
        • Эмэг эх: Жао ахайтан, У Хуагийн эхнэр. Вэньмү хатан хаан гэж нэхэн өргөмжилсөн.
  • Эцэг: У Шихуо (武士彠) (559 - 635), У Хуагийн 4-р хүү. Индин гүнд өргөмжлөгдсөн. Дараа нь Жоу улсын гүн, Тайюань ван, Жуншяо ван (忠孝王), У шан шяо мин гао эзэн хаан (無上孝明高皇帝)-д өргөмжлөгдсөн. Тахилын нэр нь Тайзү 太祖.

Шянли ахайтан. 1-р эхнэр.

  • У Юаньчин (武元庆)
    • Үеэл дүү: У Санси (武三思).
      • Үеэлд дүү:У Чуншюнь (武崇训), Аньлэ гүнжтэй гэрлэж, У Жижи гэж нэг хүүтэй болсон.
      • Үеэлд дүү: У Чунлиэ (武崇烈), У Чуншуань (武崇谦), У Чунвэй (武崇㧑), У Чунцао (武崇操).
      • Үеэл охин дүү: 3, Янь Зэшянь (阎则先), Сюэ Чунжянь (薛崇简), Пэй Гуантин (裴光庭) нартай гэрлэсэн.
  • У Юаньшуан (武元爽)
    • үеэл дүү: У Чэнси(武承嗣)
      • Үеэлд дүү:У Яньжи (武延基) (680—701), У Яньшиү (武延秀) (?—710), У Яньи (武延义), У Янь ань (武延安), У Яньгуан (武延光).
      • Үеэлд охин дүү: У ахайтан. Жэнь Кэ и-тэй (郑克义) гэрлэсэн.

Эх: Ян ахайтан (579 - 670), У Шихуогийн 2-р эхнэр. Ян Дагийн охин (551 - 612) (У Зэ Тяний нагац өвөг), Рун ахайтан, Зуань ахайтан, Вэй ахайтан, Лу Жунлиэ ахайтан гэж нэхэн өргөмжлөгдсөн. Сүй улсын хааны ургийн хүн.

  • Том эгч. У Шүнь (武顺) (623—665), Хань ахайтан цолоор нэхэн өргөгдсөн. Нөхөрөө үхсний дараа Тан Гаозун хааны татвар болсон. Дүүдээ хорлогдсон.
    • Үеэл дүү:Хэлань Юэши (贺兰越石)
    • Үеэл дүү: Хэлань Миньжи (贺兰敏之) (642-671), Ли Хун хунтайжийн эхний татвар эм.
      • Үеэлд дүү: Хэлань Вань (贺兰琬)

Зээ дүү: Хэлань ахайтан (?-666), Вэй ахайтан цолоор нэхэн өргөгдсөн. Гаозун хааны татвар байсан. Авга эгчдээ хорлогдсон.

  • Дүү: У ахайтан, Цуо Шяошэнь-тэй(郭孝慎) гэрлэсэн.
  1. Тан Тайзун, 638-649 хүртэл бага авхай байсан. Сүүлдээ бэр нь болсон.
  2. Тан Гаозун, Жансун хатны 3-р хүү. У Зэ Тянь 655 онд түүний 2-р хатан нь болсон.

Нууц амрагууд буюу Жоу улсын хааны татварууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Хуай И, уг нэр нь Фэн Шяобао (馮小寶) (685 онд өгсөн), Лян гүн (688 онд шагнасан) Э гүн (690 онд шагнаж, 695 онд хороосон). Дайнд олон удаагийн ялагдал хүлээснээр цаазлуулсан.
  2. Шэн Наньчиү (沈南璆), эзэн хааны оточ байсан.
  3. Жан Ижи, Хэн гүн (702 онд шагнасан, 705 онд алагдсан)
  4. Жан Чансун, Жан Ижигийн ах. У Зэ Тянийг эзэн хаан байх үеийн татвар эр буюу нууц амраг нь байсан. Иэ гүн (702 онд шагнасан, 705 онд алагдсан)
  1. Ли Хун (李弘) (652-675), 656 онд хунтайж болсон. 675 онд ээждээ хорлогдсон.
  2. Ли Шянь (李賢), (655-684), 675 онд хунтайж болж, 680 онд хунтайжаас огцорсон. 684 онд хорлогдсон.
  3. Ли Шиань (李顯), (656-710), Тан Жунзун хаан. 684, 705-710 онд хаан суусан. Түүний 3 эхнэрүүд бүгд У Зэ Тяньд цаазлуулсан.
  4. Ли Дань (李旦), (662-716), Тан Рүйзун хаан. 684-690, 710-712 онд хаан суусан.
  1. Аньдин Си гүнж, 654 онд төрөөд үхсэн. У Зэ Тянь нь Ван хатныг гүтгэж хороолгоод хатан суухдаа ашигласан гэж үздэг.
  2. Тайпин гүнж (665-713), жинхэнэ нэр Ли Лин юэ (李令月). 713 онд эх шигээ хаан болох оролдлого гаргаад цаазлуулсан.
Өмнөх
Тан Рүйзун
У Жоу улсын хуанди
690-705
Дараах
Тан Жунзун
Өмнөх
Ван хатан (Тан Гаозун)
Тан улсын их хатан
655-683
Дараах
Вэй овогт хатан