Хятадын хааны хатдын зэрэг дэв

Хятадын төрт улс оршин тогтносон цаг үеэс эхлээд хааны ордны Хойд ордонд олон зуун эмс амьдарч тус бүрдээ зэрэг дэв, эрх ямбыг эдэлсээр 4000 гаруй жилийг өнгөрөөсөн байдаг. Хааны хатад, татварын цол нь тухайн цаг үеэсээ хамаараад олон удаа өөрчлөгдөж байсан. Тэдгээрийг угсаа залгамжлагчийг төрүүлсэн эсэх болон хааны үрийг төрүүлсэн, гэр бүлийн нөлөө, гоо үзэсгэлэн зэргийг харгалзан үзэж олон зэрэг дэвд ангилж байжээ. Энд оршиж байсан улс бүрээр нь ялгаж бичих болно. Зарим үед эдгээр эмсийн зардал нь хааны санг хоосруулж, улс гүрний мөхөж сөнөхийг шийддэг байсан юм.

Эртний үе[засварлах | кодоор засварлах]

Эртний Ся улсын үеэс Жоу улсын үе хүртэл татвар эмсийг Хятадаар 媵 буюу Ин гэж өргөмжилдөг байсан. Эдгээр нь улсын ванд үнэнч байхаа амласан газрын эзэдийн охид, эмсээсбүрдэж байв. Харин хааны хатныг Шан улсын үеэс өргөмжилөх ёс гарч ирсэн. Гэхдээ тэр үед 2 хатан хааныг сонгох явдал түгээмэл байсан. Түүний дараах нүүдэлчин аймгийн байгуулсан Жоу улсаас эхлэн хатад, татварын зэрэг дэвийн тогтолцоо бүрэлдэж, 1912 он хүртэл Хятадад хэрэглэгдсэн. Жоу улсын үед дараах дүрэм үйлчилж байсан.

  • 1 Хатан (皇后)
  • 3 ахайтан (夫人, furen)
  • 9 пинь (嬪)
  • 27 шифү (世婦)
  • 81 юйци (御妻) гэсэн нийт 121 тооны эмс Жоу улсын ванд үйлчилж байв.

Харин бусад язгууртан ноёд 1 эхнэр 8 татвар эм авч болдог байсан бол, цэргийн ноёд 1 эхнэр 1 татвар эм; энгийн иргэд 1 эхнэр авах эрхтэй байсан.

Цинь улс (МЭӨ 221- МЭӨ 207)[засварлах | кодоор засварлах]

Цинь улсад өмнөх үеийг бодвол харьцангуй хялбаршуулсан зэрэг дэвтэй байжээ. Хааны эхнэрийг хатан хаан (后) гэх ба, бусад татвар эм, ноёдын эхнэрийг хамтад нь ахайтан (夫人) гэж нэрлэж байсан.

Хатан (皇后)[засварлах | кодоор засварлах]

Тус улсад зөвхөн цорын ганц хатан хаан байна. Энэ нь тус хааны албан ёсны эхнэрт тооцогдож байдаг.

Ахайтан (夫人)[засварлах | кодоор засварлах]

Ахайтан нь тооны хязгааргүй байсан бөгөөд албан бус эхнэрт тооцогдож байсан.

Хань улс (МЭӨ 202-МЭ 220)[засварлах | кодоор засварлах]

Хань улсын эхэн үед өмнөхтэйгээ адил байсан. Харин сүүл үедээ зарим нэг цол гуншин нэмэгдэж ирсэн.

  • Жао И татвар (Zhaoyi 昭儀, Хань Юаньди хааны үед бий болсон)
  • Ахайтан (夫人)
  • Сайхан авхай (美人, meiren)
  • Журамт авхай (良人, liangren)
  • 8-р эмэгтэй ( Bazi 八子)
  • 7-р эмэгтэй (Chizi / Qizi 七子)
  • Ордны ахлах шивэгчин (Changshih / Zhangshi 長使)
  • Ордны бага шивэгчин (Shaoshih / Shaoshi 少使)
  • Жиэюй (Chiehyü / Jieyü 婕妤, Хань Уди хааны үед бий болсон)
  • Шин-е татвар (Xing e' 娙娥, Хань Уди хааны үед бий болсон)
  • Ронхуа татвар (Junghua / Ronghua 容華, Хань Уди хааны үед бий болсон)
  • Чунь И татвар (Ch'ung-i / Chongyi 充依, Хань Уди хааны үед бий болсон)
  • У Гуан татвар (Wukuan / Wuguan 五官)
  • Шүньчан татвар (Shunch'ang / Shunchang 順常)
  • Ужюань татвар (Wuchüan / Wujüan 無涓)
  • Гүнхө татвар (Kunghê / Gonghe 共和)
  • Юйлин татвар (Yüling / Yüling 娛靈)
  • Баолинь татвар (Paolin / Baolin 保林)
  • Лянши татвар (Liangshih / Liangshi 良使)
  • Ежө татвар (Yehche / Yezhe 夜者)

Татвар нь хязгаарлалтгүй байсан. Харин Хань Линди, Хань Хуаньди хааны үед тоолж үзэхэд 20,000 гаруй эмэгтэй амьдарч байсан. 

Цао Вэй улс (220-265)[засварлах | кодоор засварлах]

Эхний систем[засварлах | кодоор засварлах]

  • Хатан (皇后)
  • Ахайтан (夫人)
  • Жао И (昭儀)
  • Жиэюй татвар (婕妤)
  • Ронхуа татвар (容華)
  • Мэйрэнь (美人)

2 дахь шинэчлэлт[засварлах | кодоор засварлах]

  • Жаохуа (昭華)
  • Шюрун (修容)
  • Ляньрэнь (良人)
  • Гүйпинь (貴嬪)
  • Шүфэй (淑妃)
  • Шүпинь (淑媛)
  • Шүньчөн (順成)
  • Шюү-и (修儀) зэргийн нийт 12 зэрэг дэвд ангилж байсан.

Жинь улс (265–420)[засварлах | кодоор засварлах]

Ахайтны зэрэг дэв[засварлах | кодоор засварлах]

  1. Эрхэм татвар (貴嬪)
  2. Ахайтан (夫人)
  3. Эрхэм авхай (貴人)

Эрхэм татваруудын зэрэг дэв[засварлах | кодоор засварлах]

Нийт есөн зэрэг дэв болгож байсан.

Үүнд:

  1. Зохист татвар "Шуфэй" (淑妃)
  2. "Шу Юань" (淑媛)
  3. "Шу И" (淑儀)
  4. "Шю хуа" (修華)
  5. "Шю Рун" (修容)
  6. "Шю И" (修儀)
  7. "Жиэ Ю" (婕妤)
  8. Царайлаг үзэсгэлэнт "Рунхуа" (容華)
  9. "Чунхуа" (充華)

Бага авхай нарын зэрэг дэв[засварлах | кодоор засварлах]

  • Үзэсгэлэнт авхай (美人)
  • Авъяаслаг авхай (才人
  • Дундад авъяаслаг авхай (中才人)

Өмнөд Ци (479-502)[засварлах | кодоор засварлах]

Ци улсын хатадын зэрэг дэв нь Жинь улсынхтай адил байсан. Харин зарим нэг нэмэлт өөрчлөлт орсон.

Эхний шинэчлэлт[засварлах | кодоор засварлах]

Тус улсын Гао хааны үед шинээр хоёр зэрэг дэв нэмсэн.

  • Ляньди (良娣)
  • Баолинь (保林)

Чэнь улс (557-589)[засварлах | кодоор засварлах]

Хатан хаан[засварлах | кодоор засварлах]

1 хатан (皇后)

3 Ахайтан[засварлах | кодоор засварлах]

1 Гүйфэй (貴妃)

1 Гүйпин (貴嬪)

1 Гүйжи (貴姬)

Хааны татвар эмс[засварлах | кодоор засварлах]

Тооны хязгааргүй.

  • Шудрага татвар (淑媛)
  • Шудрага үзэсгэлэнт (淑儀)
  • Шүрун (淑容)
  • Жаохуа (昭華)
  • Жаорун (昭容)
  • Жао И (昭儀)
  • Шюхуа (修華)
  • Шю И (修儀)
  • Шюрун (修容)

Бага татвар эмс[засварлах | кодоор засварлах]

  • Жиэ Ю (婕妤)
  • Рунхуа (容華)
  • Чунхуа (充華)
  • Чэнхуй (承徽)
  • Лиэрун (列榮)

Доод зиндааны эмс[засварлах | кодоор засварлах]

Тооны хязгааргүй.

  • Үзэсгэлэнт авхай (美人)
  • Авъяаслаг авхай (才人)
  • Журамт авхай (良人)

Сүй улс[засварлах | кодоор засварлах]

Сүй Вэньди хааны үеийн байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1 хатан
  • 3 эрхэм ахайтан
  • 9 эрхэм татвар
  • 27 шифу
  • 81 бага татвар

Сүй Янди хааны үеийн байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1 хатан (皇后)
  • 3 эрхэм татвар: 1 Гүйфэй (貴妃), 1 Шүфэй (淑妃), 1 Дөфэй (德妃)
  • 9 эрхэм татвар
  • 12 Жие-ю
  • 15 Шифу, Үзэсгэлэнт авхай, Авъяаслаг авхай
  • 24 Баолинь (保林)
  • 24 бага авхай
  • 37 Цайню (采女)

Тан улс (618-907)[засварлах | кодоор засварлах]

Тан улсын эзэн хаад өмнөх үеийн улсын тогтолцоог шууд хуулахдаа зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Тан улсын үед олон удаа татвар эмсийн зэрэг зиндааг өөрчилж байснаараа бусад үеэсээ ялгардаг.

Хатан ("Хуанхоу" 皇后)[засварлах | кодоор засварлах]

Цорын ганц хүн байдаг. Хааныг хунтайж байх үед нь нөлөө ихтэй сайд, ноёдын охиныг сонгодог байсан.

4 эрхэм татвар эмс[засварлах | кодоор засварлах]

  • Эрхэм татвар (Гүйфэй 貴妃)
  • Цэвэр татвар (Шүфэй 淑妃)
  • Ариун журамт татвар (Дөфэй 德妃)
  • Итгэлт татвар (Шяньфэй 賢妃).

Эдгээр цолыг 1-2 ханхүү төрүүлсэн зөвхөн 1 эмэгтэй хүртэж байсан. Хааны хатан тодроогүй үед энэ дөрвөн татвар эмс хамгийн нөлөөтэй байдаг байв.

Бусад татвар эмс[засварлах | кодоор засварлах]

  1. Жао И (昭儀)
  2. Жаорун (昭容)
  3. Жаоюань (昭媛)
  4. Шюи ( 修儀)
  5. Шюрун (修容)
  6. Шю юань (修媛)
  7. Чон И (充儀)
  8. Чонрун (充容)
  9. Чон юань(充媛)

Эдгээр цолыг тус бүр 1 эмэгтэй авах ёстой. Байнгийн бус цол юм.

Бусад[засварлах | кодоор засварлах]

  1. 9 Жие-ю (婕妤)
  2. 9 Үзэсгэлэнт авхай (美人)
  3. 9 Авьяаслаг авхай (才人)
  4. 27 баолинь (寶林)
  5. 27 юйнү (御女)
  6. 29 цайнү (采女)

Гаозун хааны шинэчлэлт[засварлах | кодоор засварлах]

  • 1 хатан (皇后)
  • 2 Заньдө (贊德)
  • 4 Шуань И(宣儀)
  • 5 Чэнгүй (承閨)
  • 5 Чэнжи (承旨)
  • 6 Вэйшянь (衛仙)
  • 8 Гунфэнь (供奉)
  • 20 Шижиэ (侍櫛)

Шуаньзун хааны шинэчлэлт[засварлах | кодоор засварлах]

  • 1 хатан (皇后)
  • 1 эрхэм татвар (貴妃; Ян гүйфэйд зориулж дахин сэргээсэн)
  • 3 татвар эмс (妃)
    • 1 Хуйфэй (惠妃)
    • 1 Лифэй (麗妃)
    • 1 Хуафэй (華妃)
  • 6 И (儀)
    • 1 По И (波儀)
    • 1 Дө И (德儀)
    • 1 Шянь И (賢儀)
    • 1 Шунь И (順儀)
    • 1 Вэнь И (婉儀)
    • 1 Фан И (芳儀)
  • 4 Үзэсгэлэнт авхай (美人)
  • 7 Авъяаслаг авхай (才人)
  • 2 ахлах ахайтан (尙宮)
  • 2 ёслолын ахайтан (尙儀)
  • 2 үйлчлэгч ахайтан (尙服)

Хунтайжийн татвар эмс[засварлах | кодоор засварлах]

Тан улсын хунтайжийн эхнэрийг тайзи фэй буюу хунтайжийн татвар гэж нэрлэж байсан. Нэг анхаарах зүйл нь хунтайжийн татвар гэдэг нь хунтайжийн эхнэр гэсэн утга агуулдаг. Бусад нь фэй-妃 гэсэн цол зүүж болохгүй. Хэрэв хунтайж ирээдүйд эзэн хаан болвол түүний эхнэр нь хатан хаан болж, бусад эмс нь хааны татвар эм болох зэргээр зиндаа ахидаг байжээ.

  • 1 хунтайжын хатан (太子妃)
  • 2 ланьди (良娣)
  • 6 ланьюань (良媛)
  • 10 чэньхуй (承徽)
  • 16 Жаошүнь (昭訓)
  • 24 Фэнь И (奉儀)

Мин улс[засварлах | кодоор засварлах]

Мин улсын үед дараах шатлалтай байсан.

  • Хатан (皇后; huáng hòu)
  • Хуан Гүйфэй (皇貴妃; huáng guì fēi)
  • Гүйфэй (貴妃; guì fēi)
  • Фэй (妃; fēi)
  • Пинь (嬪; pín)
  • Же-ю (婕妤; jié yú)
  • Жао-и (昭儀; zhāo yí)
  • Жао-рун (昭容; zhāo róng)
  • Гүйрэнь (貴人; guì rén)
  • Мэйрэнь (美人; měi rén) Харин Хунтайжийн эмсийг дараах байдлаар ангилж байв.
    1. Хунтайжийн хатан (太子妃; tài zǐ fēi)
    2. Цайрэнь (才人; cái rén)
    3. Сюаньши (選侍; xuǎn shì)
    4. Шү-ню (淑女; shū nǚ)

Чин улс[засварлах | кодоор засварлах]

Манжийн Дайчин гүрний түүхэнд мөхөх хүртлээ хааны их хатнаар зөвхөн манж, монгол угсааны охид хүүхнүүд сонгогдож байлаа. Харин хятад гаралтай, манжид дагаар орсон ноёны охид амьд ахуйдаа хэзээ ч их хатан болж байсангүй. Зөвхөн хятад хатны хүү Эзэн хаан болсны дараа төрсөн хятад ээжийгээ хааны хатнаар өргөмжилсөн зарлиг буулгаж байсан. Хятад гарвалтан нь хамгийн ихдээ Хуан Гүйфэй(Эзэн хааны эрхэм их татвар) хэргэмд хүрч болдог байсан.

  • 1 Их Хатан(皇后; huáng hòu)
  • 1 Эзэн хааны эрхэм их татвар (皇贵妃; 皇貴妃; huáng guì fēi')
  • 2 Эрхэм татвар (贵妃; 貴妃; guì fēi)
  • 4 Татвар (妃) Fei
  • 6 Пинь (嫔; 嬪; pín)
  • Гүйрэнь (贵人; 貴人; guì rén) тогтсон тооны хязгааргүй.
  • Чанзай (常在; cháng zài) тогтсон тооны хязгааргүй.
  • Да-ин (答应; 答應; dā yìng) тогтсон тооны хязгааргүй.
  • Ордны шивэгчин (官女子; guān nǘ zǐ),

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]