Фабио Базиле

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Фабио Базиле
тамирчны тухай
Төрсөн нэрFabio Basile → Фабио Базиле
Төрсөн өдөр1994 оны 10 сарын 7 (1994-10-07) (25 настай)
Төрсөн газарИтали, Пьемонт, Риволи
Биеийн өндөр172 см
Улс, орон Flag of Italy.svg Итали (БНИтаУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-09-01-ы байдлаар мэдээлэв.

Фабио Базиле (1994 онд төрсөн) — Италийн жүдочин. Олимпын аварга.

Тамирчин[засварлах | edit source]

Фазио Базиле жүдогийн 66 кг жинд барилддаг. 172 см өндөр.

2012 онд Итали улсын аварга болсон. 2016 онд Казанийн Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

2016 оны Рио-де-Жанейрын олимпийн жүдогийн 66 кг-д 34 тамирчин оролцсоноос 29-р байранд эрэмбэлэгдэж гарсан Фабио Базиле Герман, Азербайжан, Монголын тамирчдыг цэвэр ялж, их шөвөгт Словены жүдочийг торгуулиар дийлж, шигшээ барилдаанд өмнөх жилийн дэлхийн аварга Өмнө Солонгосын Ань Ба-үлийг цэвэр ялж түрүүлжээ.

Хувь хүн[засварлах | edit source]

Фабио Базиле 1994 оны 10 сарын 7-нд Итали улсын Пьемонт мужийн Турин аймгийн Риволи хотод төрсөн. Багадаа өвчтэй байсан. 7 настайгаасаа жүдогоор хичээллэсэн. 2007 онд 13 насандаа 17 хүртэлх насны УАШТ-д түрүүлж байв.

Гадаад холбоос[засварлах | edit source]